Өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр хоёр дахь удаагаа зохиогдсон “Drink Entrepreneurs” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн. GoGo мэдээллийн агентлаг “Гарааны бизнес” эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд гурав дахь Drink Entrepreneurs үйл ажиллагааг онцолж байна.
Сар бүр уламжлал болон зохион байгуулагдах энэ өдөрлөг анх 2013 онд Куала Лумпурт зохиогдож байсан түүхтэй. Харин өдгөө дэлхийн 40 гаруй хотод сар бүр зохиогддог болсны нэг нь Улаанбаатар юм.
Урьд нь дурдаж байсанчлан бодно гэдэг хийхийн тал. Аливаа зүйлийг эхлүүлэх гэж байгаа хүн мэдээж хэрэг бодож байж л биелүүлнэ. Тэгвэл танд бодох, бусдын бодлыг сонсох тийм нэг боломж байна. Тэр нь Drink Entrepreneurs юм.
- Drink Entrepreneurs #2-т оролцогчдын сэтгэгдэл -
Энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго нь хувиараа бизнес эрхлэгчид, бизнесээ эхлэхээр төлөвлөж байгаа нэгний танилын хүрээг тэлэх, хамтрагчтай болгох, урам зориг өгөх юм.
Зөвхөн бизнес эрхлэгчид гэлтгүй та ч гэсэн оролцох боломжтой “DrinkEntrepreneurs” энэ пүрэв гаригт Улаанбаатар хотод гурав дахь удаагаа болох гэж байна. Үйл ажиллагааны цорын ганц дүрэм нь “Оролц, бусадтай танилц, дахиад оролц” аж.
Та орой ажлаа тараад заасан газарт 19:00 цагийн орчимд хүрэлцэн ирэхэд л хангалттай. Анх удаагаа очиж байгаа бол бусдаас огтхон ч санаа зоволгүйгээр танилцаж, санал бодлоо хуваалцах хэрэгтэй.
Энэ сарын 20-ны орой 19:00 цагаас эхлэх “DrinkEntrepreneurs” үйл ажиллагаа Central Tower-ын Sky Lounge-д болох юм байна. Хэрвээ та үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл албан ёсны FACEBOOK хуудсаар нь зочлоорой.
Үйл ажиллагаа 5000 төгрөгийн такстай, харин та уух зүйлээ өөрөө худалдан авна. Ерөнхийдөө та найзуудтайгаа хамт оройг өнгөрүүлж байгаа мэтээр ойлгож болох бөгөөд шинэ санаа сэдэл олох, шинэ хамтрагчтай болох хялбар боломж юм.
Хэрвээ та энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНЭ хаягаар орж бүртгүүлээрэй.