Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн гурван, Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож буй. Энэ өдөр гал голомтоо бадрааж, Монгол улсын айл өрхийн тоог нэмэгдүүлэх олон хос бий.
Тэр дундаа Гэрлэх ёслолын ордонд 75 хос хуримаа хийхээр бүртгүүлжээ. Харин аргын тооллын есдүгээр сарын 29, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 16-нд Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохионо. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосуудын захиалгааар дүүрчээ.
Хурим хийхгүйгээр сайн өдрийг тохиолдуулан гэрлэлтээ бүртгүүлэх хос ч олон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан долоодугаар сарын тайланд өнгөрөгч сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Тэднээс анх удаа бүртгүүлж буй 8140 хос байв.