Япон улсын элчин сайдын яам, “Canon Mongolia”, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд нийт 82 оролцогч бүтээлээ ирүүлснээс өнөөдөр 5 оролцогчийн бүтээлийг шилдгээр шалгаруулж шагнал гардууллаа.
Япон улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока “Тэмцээнд оролцогсод их гайхалтай, сонирхолтой олон зураг ирүүлсэн. Цаашдаа илүү олон хүн япон орноор зочилж, япон соёлтой танилцаасай гэсэндээ бид энэхүү тэмцээнийг дахин зохиох болно” гэв.
Япон орны соёлыг илүү сайн танин мэдэх, бусдад түгээх зорилготой уг тэмцээнийг “Нью жуулчин турс” болон “Ajisen ramen” ресторан хамтран зохион байгуулжээ.
“Нью жуулчин турс” компанийн байгууллага хариуцсан менежер Э.Дамбадорж “Тус тэмцээнийг анхны жилдээ зохион байгуулж байна. Оролцогчид зургаа гэрэл зургийн аппарат болоод гар утсаар авч оролцсон. Шалгаруулалт зургаан сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Эхний байрыг манай “Нью жуулчин турс” компани ивээн тэтгэж буй. Нэгдүгээр байранд орсон оролцогчийг Япон орны дурсгалт газруудаар долоо хоног аялуулна” хэмээв.
Тэмцээний зургуудыг canonmongolia.mn цахим хуудсаар хүлээн авч “Японы тухай” гэсэн хаштаг ашиглан автоматаар бүртгэсэн байна.
Хоёрдугаар байрыг эзэлсэн Д.Төмөрбаатар “Би өөрөө Япон судлаач хүн. Сонирхлоороо үргэлж зураг авч явдаг. Өнөө үед дурсамжтай аялал, үйл явдлуудаа гэрэл зурагт буулгана гэдэг их сайхан соёл болсон байна. Үүний ачаар бид зөвхөн япон гэлтгүй дэлхий дахиныг танин мэдэх боломжтой болсон билээ” гэв.
- Нэгдүгээр байр. “АСАКҮСА” М.Анударьяа. Токио хот
- Хоёрдугаар байр. “Олимпын дурсгал” Д.Төмөрбаатар. Токио хот
- Гуравдугаар байр. “Хүндэтгэл” А.Ариунбаяр. Хоккайдо
- Дөрөвдүгээр байр. “Хүндлэл” Б.Батням. Осока
- Тавдугаар байр. “Самурай” О.Сүхбат. Хоккайдо