Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн орон нутаг дахь ой хээрийн түймрийн мэдээллийг хүргэж байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар ойн түймэр наймдугаар сарын 8-ны өдөр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон орон нутгийн 28 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн
- Түргэн суманд наймдугаар сарын 7-ны өдөр,
- Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар наймдугаар сарын 8-ны өдөр,
- Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар тухайн өдрийн 19 цагт ойн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газар иржээ.
Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км-т/ хээрийн түймэр гарчээ. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, ШШГГ-ын харъяа Хорих 435-р ангиас 18 хүн, орон нутгийн 14 иргэн, нийт 49 хүн ажиллаж өнөөдөр өглөө 05:45 цагт цурманд оруулсан байна.