gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газар тариалангийн салбарт Өвөрмонголтой хамтарна

Р.Адъяасүрэн
Эдийн засаг
2015-08-06
0
Twitter logo
 
БНХАУ-ын ӨМӨЗО-той газар тариалан таримлын үр, хүнсний ногоо, тэжээлийн ургамал болон усжуулалтын чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, бизнес эрхлэгчдийг холбох, хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал жимс, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах нөөц бололцоо байгаа тул энэ салбарт анхаарч ажиллахаар болжээ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатарыг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцох үеэр энэ талаар ярилцсан байна.

Төрийн тэргүүн нарын түвшинд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулах шаардлага байгааг уулзалтын үеэр онцолсон байна.

Сайд Р.Бурмаа Өвөр Монголоос мах, сүүний чиглэлийн үржлийн ямааг импортлон, манай орны цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг хүслээ.

Тэрээр цаашид Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон малыг ялган тэмдэглэх, гарал үүслийг тогтоох тогтолцоог бэхжүүлэх, дотоодын нөөц бололцоонд түшиглэн тэжээл үйлдвэрлэж сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний тэжээллэг чанар, гарцыг нэмэгдүүлэх мөн малын эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр техник арга зүйн туслалцаа авах, сургалт зохион байгуулах, хил дамнасан малын халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулж ажиллах зэрэг хамтын ажиллагааны тодорхой саналыг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол суманд байгуулах гэж буй хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд өндөр үржил, шимтэй үүлдрийн мал нутагшуулах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахад Өвөр Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчин, фермерүүд, инжинерүүдийг Өвөр Монголд богино, дунд хугацааны сургалтанд тогтмол хамруулах, сургалтын болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг ХХАА-н сайд Баатар даргаас хүссэн байна.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатар манай талын тавьсан хамтын ажиллагааны саналуудыг нааштайгаар хүлээн авч, ойрын хугацаанд хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулахаа илэрхийллээ гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан