УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны ээлжит бус чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.08.04/ үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ч төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан. тул уг хуулийн төслийг дахин боловсруулан өргөн барьсан байна.
Энэ төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна хэмээн төлөвлөдөг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төсөлтэй холбогдсон зарим маргаантай асуудал бий. Эдийн засгийн хямралтай үед нуун дарагдуулсан орлогыг ил болгох туршлага зарим оронд байдаг. Гэвч стратегийн томоохон ордууд, нийт борлуулалтын орлогынхоо тавхан хувийг үлдээхээр гэрээ хийсэн компаниудыг энэ хуулиас тусад нь авч үзэх хэрэгтэй. Зах зээлийн шилжилтийн үед ямар нэг хэлбэрээр эрх зүйн орчин, эдийн засгийн тогтолцоо боловсронгуй бус байснаас далд хэлбэрээр мөнгөө байршуулсан тохиолдлуудыг үгүйсгэхгүй байна” гэсэн юм.
Тэрээр дээрх жишээнүүдийг ялгавартайгаар авч үзэх бололцоо бий эсэх талаар тодруулсан.
Түүний асуултад хариулахдаа Хууль зүйн сайд Д.Дорлигжав “УИХ-аар баталж, Засгийн газартай байгуулсан гэрээгээр зохицуулагдсан томоохон ААН-үүдтэй байгуулсан гэрээнд Монгол Улсад эрх зүйн нөхцөл сайжирсан тохиолдолд үйлчилж байхаар, сөрөг хууль гарсан тохиолдолд хүлээж авахгүй байхаар байдлыг тогтворжуулсан заалт орсон учраас ялгавартайгаар авч үзэх боломжгүй, бусад ААН-үүдийн адилаар хөнгөлөлт эдлээд явна” гэв.
Танилцуулгатай холбогдуулан өөр асуулт асуух гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолыг мөн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.