gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы нээлтийг бойкотлов

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2015-08-03
0
Twitter logo
 
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болж өндөрлөлөө.

Ээлжит бус чуулганы нээлтэд АН-аас 29, "Шударга ёс" эвслээс 7 гишүүн, ИЗН-аас 2 гишүүн, мөн 3 бие даагч, нийт 41 гишүүн оролцлоо. УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын гишүүдийг чуулганы нэгдсэн танхимд ирэхийг урьж, хэсэг хүлээзнэсэн ч МАН-ын нэг ч гишүүн чуулганы нээлтэд оролцсонгүй.

Ийнхүү тэд чуулганы нээлтийг бойкотлон, Засгийн газарт ажиллаж буй 6 сайдыг нь огцруулахаар Ерөнхийлөгчид өргөн барьсан Ерөнхий сайдын саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа бололтой.   

Ингээд УИХ-ын дага З.Энхболдын хуралдааныг нээн хэлсэн үгийг хүргэе.

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гарсан билээ. Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан

  • Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл,
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна.

Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох Байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна.

Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир 

Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан