Ийм үгийг олон хүн хэлж байна. Улстөрд ар араасаа өрнөж буй эрүүл бус олон үйл явдлаас хүмүүс ингэж харж байгаа.
Х.Баттулга өөрөө боломжгүй болохоор З.Энхболдыг Засгийн тэргүүн болгох төлөвлөгөө хэрэгжээд байгаа юм шиг.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад хамгийн их хор найруулсан хүн нь З.Энхболд болсон. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг бужигнуулах сонирхлыг ч мөн энэ хүн илэрхийлж байна. Улс орон, ард түмний амьдралаас илүү хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж ийм тоглолт хийгээд байна уу даа гэж харагддаг. Ер нь өрнөж буй үйл явдлын дараалал, зангилаа нь ийм өнгөцхөн дүгнэлт хийхээр харагдаж байгаа. Тэгвэл З.Энхболд, Х.Баттулга хоёр юун дээр нэгдээд байна вэ. Засгийн газрын хэрэгжүүлэх том төслүүдээс ард түмний төсөөлж ч мэдэхгүй их мөнгө унагах ашиг сонирхлын үүднээс гэж олон хүн тэднийг харж байна. Ингээд бодохоор Х.Баттулга өөрөө боломжгүй болохоор З.Энхболдыг Засгийн тэргүүн болгох төлөвлөгөө хэрэгжээд байгаа юм шиг.
Өчигдөр З.Энхболд даргын Их тэнгэр дэх гэрт УИХ дахь намын бүлгийнхэн нь очиж өдрийн зоог барьсныг Л.Эрдэнэчимэг гишүүн зураг хөрөгтэй нь олон нийтийн сүлжээнд тавьсан. Мэдээж хоол идэхдээ юм юм л ярихыг оролдсон байж таараа. Энэ хооллолтын үр дүн үү, юутай ч өнөө өглөө эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтаас Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хасчихсан байна. МАН-ын сайд нарыг гэсэн үг. Хэд хоногийн өмнө УИХ-ын Тамгын газраас тараасан мэдээлэлд хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд байсан бол өчигдөр олон нийтэд хүргэсэн хамгийн сүүлийн албаны мэдээлэлд хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй.
Энэ удаагийн ээлжит бус чуулганыг Засгийн газрын асуудлыг ярих гэж л хуралдуулж байгаа нь ойлгомжтой юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэсэн нь зүгээр л халхавч. Тэртэй тэргүй есдүгээр сард Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлана гэж З.Энхболд дарга өөрөө мэдэгдсэн юм чинь тэр үеэрээ хуулийн төслүүдийг хэлэлцэж болох байсан.
Өнөөдөр З.Энхболд дарга ээлжит бус чуулганыг нээж хэлэх үгэндээ МАН-ын сайдуудыг Засгаас гаргах асуудлаар юу гэж хэлж, ямар байр суурь харуулах нь зарим асуудлыг тодорхой болгоно.
Ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шаардсанаар АН-ын ҮЗХ хуралдахгүй нь тодорхой болчих шиг боллоо. Одоогоор ямар ч сураггүй байна. Хоолны үеэр З.Энхболд “ ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй, Гүйцэтгэх зөвлөлийн хүрээнд шийдэж болно” гэсэн утгатай зүйл хэлсэн хэмээн өчигдөр “гэрэл цохьсон”. Энэ асуудал өнөөдөр албан ёсоор яригдах болов уу.
Энэ зургийг Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ ын даргын гэрт намын бүлгээрээ өдрийн зоог барилаа” гэсэн тайлбартайгаар өчигдөр твийтэрт тавьсан .
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шаардлагын үндэслэлээ “АН-ын ҮЗХ –ны ээлжит бус хурлыг нэн даруй буюу даваа гаригт эхлэх ээлжит бус чуулганы өмнө хуралдуулахыг энэ шаардлагадаа тусгалаа. Учир нь эрх баригч намын дарга Ерөнхий сайдын алба хаших ёстой гэсэн улстөрийн тогтсон жишиг бий. Засгийн газар энэ жишгийн дагуу ажиллах ёстой гэж үзэж байна” хэмээн тайлбарласан. Үүнийг нөгөө талаас З.Энхболд ҮЗХ-ноосоо намын дарга болж чадахгүй учраас тоглолт хийж байна хэмээн харж ч болохоор. Ямар ч байсан ҮЗХ Ерөнхий сайдын гаргасан санаачилгаар хуралдлаа гэхэд З.Энхболд намын даргаар албан ёсоор томилогдож чадахгүйд хүрэх юм. Гэхдээ энэ асуудлыг яаж ийж байгаад ҮЗХ рүү оруулах гэх нь тодорхой. Хэзээ гэдэг нь л бүрхэг болохоос.
Засгийн газрын тэргүүний өнгөрсөн баасан гаригт олон нийтэд хийсэн мэдэгдэл УИХ-ын даргад шаардлага хүргүүлснээр дуусаагүй. Хамтарсан Засгийн газарт ажиллаж буй МАН-ын зургаан сайдыг огцруулах саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид санал хүргүүлснээ дуулгасан. Өөрөө ч сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барилаа гэсэн. Хэрвээ өчигдөр хоол идэхдээ тохиролцоонд хүрсэн бол ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхгүй.
Өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганаас олон асуултын хариу тодорхой болно.
Ерөнхийлөгч Засгийн газрын асуудлаар ямар байр суурь илэрхийлж, юу гэж хэлэх бол, Засгийн газар тарж Ерөнхий сайд З.Энхболд болох уу, МАН-ын зургааг чөлөөлөөд Ч.Сайханбилэг хэвээр үлдэх үү, АН-ын ҮЗХ хуралдаж, эрх баригч намын дарга Ерөнхий сайдын алба хаших ёстой гэсэн үзлийн дагуу тэргүүнээрээ хэнийг залах бол гэхчлэн олон асуулт хариулттай болж, улстөрд өрнөж буй эрүүл бус олон үзэгдэл шийдэгдэн, гольдрилдоо орох биз ээ.