БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг 1998 онд санаачилсан.
Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ гэж онцлоод универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүслээ.
Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа.