Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгохоор нийслэлээс төв зам дагуу угсраа буюу 18 метр урттай автобусыг үйлчилгээнд явуулахаар болсон.
18 метрийн урттай угсраа автобус долдугаар сарын 5-наас туршилтаар үйлчилгээнд гарах бөгөөд эхний ээлжийн 17 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Белорусь улсаас авч буй "МАЗ 215057" маркийн автобус 38 хүний суудалтай бөгөөд нийт 163 хүний багтаамжтай.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй тэр тусмаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан нам шаттай юм байна.
Угсраа автобус Таван шараас Офицеруудын ордон чиглэлд явах бөгөөд эцсийн зогсоолуудын засварын ажил дууссан.
Энхтайвны өргөн чөлөө дагуу буудлуудыг шаардлага хангахыг нь үлдээгээд үлдсэнийг нь шинэчлэхээр ажиллаж байгааг Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат хэлсэн юм.
Автобус ашиглалтын явцад эвдрэл гэмтэл гарвал хоёр жилийн хугацаанд МАЗ компани хариуцан ажиллахыг ч тэрээр хэллээ.
Шинээр ирж буй угсраа автобусыг жолоодохоор болсон Д.Эрдэнэжаргал “Жолоодоход амар, зөөлхөн байна. Туулах чадвар, маневр сайтай. Ягаан алаг автобусыг анх удаа барьж байлаа. Одоо анх удаа орж ирж байгаа угсраа автобусыг жолоодох болсондоо баяртай байна. Биднээс шалгалт авч тэнцсэн хүмүүст сургалт явуулж байна” гэлээ.
Автобусаар зорчих үнэ 500 төгрөг бөгөөд ухаалаг картаар үйлчлэх юм байна. Хоёр хаалгатай автобусаас хоёр дахин их хүн тээвэрлэх боломжтой бөгөөд интернэт орчинг шийдэж өгч байгаагаараа давуу талтай аж.
Угсраа автобусыг зургадугаар сарын 1-нээс үйлчилгээнд гаргах байсан ч тээвэрлэлтийн тал дээр бага зэрэг асуудал байгаа учраас түр хойшлуулах саналыг МАЗ компаниас тавьсан байна. Ингээд хугацаа хойшлон өнөөдөр хүлээн авч буй аж.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нэг бүр нь 300 гаран сая төгрөгөөр орж ирж байгаа цоо шинэ автобус.
Долдугаар сарын 5-наас 14-нийг дуустал туршилтын хугацаанд эхний ээлжийн угсраа автобус үйлчилгээнд гарна. Наймдугаар сарын 15-наас тогтмол явж эхэлнэ.
Өмнөх автобус цантдаг, хүйтэн байна гээд гомдол их гардаг. Энэ бол бүх асуудлыг шийдсэн. Сибирьт явдаг олон жилийн туршлагатай учраас асуудал гарахгүй. Эхний ээлжинд 20 автобус хүлээн авна. Цаашид үр дүнг харж байж нэмэх эсэх талаар шийднэ” гэсэн юм.