Энэ сарын эхээр эхэлсэн зуслангийн зам засварын ажил ид өрнөж байна.
Одоогийн байдлаар Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг хааж засвар хийсэн хэвээр байна.
Мөн Шадивлангаас Жигжид хүртэлх замыг бүрэн хуулж өргөтгөн тэгшилж байгаа бөгөөд Шаргаморьтын гүүр хүртэлх энэ замын өргөнийг 9 метр болгохоор төлөвлөжээ. Энэ зам нь нэг талдаа 2 метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метрийн өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болох гэнэ.
Түүнчлэн Шаргаморьтын гэгддэг Сэлбэ голын гүүрийг буулгаж, хойд талаар нь туслах зам гаргажээ.
Харин гүүрнээс цааш Хандгайт хүртэлх замын зорчих хэсгийг 7 метрийн өргөнтэй болгохоор шинэчлэн засварлаж байна.
Энэ дашрамд дурдахад өглөө 06.00 цаг, үдэш 22.00 цаг орчмын үед явахад зам индүүдэж буй бүсгүйтэй үргэлж тааралддаг юм. Бусад ажиллагсад нь үүрээр амарч байхад энэ эмэгтэй л эрт оройг үл ажран үргэлж хөдөлмөрлөж байгаа нь харагддаг.
Зуслангийн замыг хуулсан учраас шороо тоос бужигнаж байгаа тул зам сэлүүхэн үед услаж, индүүдэж байна билээ.
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын гүүр, Хандгайт чиглэлийн нийт 16.35 км автозамын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингээд зам засварын ажлын үйл явцаас хийсэн фото сурвалжлагыг хүргэе.