gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Киноны салбарт Франц улстай хамтран ажиллана

Д.Төгөлдөр
Улс төр
2015-06-16
0
Twitter logo
 
Д.Төгөлдөр
0
Twitter logo
Улс төр
2015-06-16

Айлчлалынхаа хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Л.Фабиустай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилсон байна.

Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн, Л.Фабиус нар Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэжээ. Сайд Л.Фабиус өнгөрсөн хугацаанд Монгол, Францын харилцаа аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж ирснийг дурдаж, хоёр талын хамтын ажиллагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн бололцоо буйг тэмдэглэн хөдөө аж ахуй, сансрын технологийн өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.

Сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Францын харилцаа сүүлийн 50 жилээр хязгаарлагдахгүй олон зууны түүхтэйг онцлон Монгол Улсын гуравдагч хөрш Франц Улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөдөө аж ахуй, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах нөөц, бололцоог бүрэн ашиглах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тал талаасаа дэмжин ажиллахын чухлыг тэмдэглэв.

Уулзалтын үеэр Францын шилдэг үүлдрийн удмын санг Монгол Улсын үхрийн селекцид ашиглахад францын техникийн туслалцаа, мэргэжилтэн сургах, малын удмын санг хамгаалах, үр үйлдвэрлэл, мал эмнэлгийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг францын талаас нийлүүлэх талаар тусгайлан ярилцаж, эдгээр чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Сайд нар соёлын харилцаа нь Монгол, Францын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж тэмдэглэж, киноны тухай хууль эрх зүйн байдлын талаар хамтран ажиллахаар болсон байна.

Сайд Л.Фабиус дурдсан салбаруудад хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллахаа мэдэгдээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх нь чухал болохыг мөн онцолсон байна. Түүнчлэн сайд нар олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцсоноос гадна Монгол Улс нэрээ дэвшүүлээд буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд францын тал дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр нотложээ.

Айлчлалынхаа хүрээнд Сайд Л.Пүрэвсүрэн Францын Кино үйлдвэрийн үндэсний төвийн Ерөнхийлөгч Фредерик Бредайнтай уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр киноны салбарт Франц Улстай хамтран ажиллах, чингэхдээ францын киноны хууль, эрх зүйн орчны талаар туршлага судлах, ирэх онд Киноны бодлогын талаар хамтран Монгол Улсад олон улсын семинар зохион байгуулахаар тохиролцжээ. Мөн Монголын эзэнт гүрэнд аялж, дэлхийн дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гиём дэ Рубрукийн тухай “Элч” киноны талаар танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Лэ Сел Сан-Клү харш зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Л.Фабиус мөн нээж, Монголын урлагийн тоглолт, соёлын үнэт өвийн дээжтэй танилцсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан