gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Баярцогт: Монгол хүчтэй Ерөнхийлөгчтэй, Парламентийн засаглалтай улс

Э.Энхмаа
Улс төр
2015-06-11
0
Twitter logo
 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг”-т орж, гүйцэтгэх засаглалын хийж буй гол ажлуудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Засгийн газар Тавантолгойн ордыг хөгжүүлэх гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш таван долоо хоног өнгөрсөн ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын  хэсэг дүгнэлтээ гаргаагүй байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Бид холбогдох байгууллагуудаас шаардлагатай материалуудыг хүлээн авч судалж байгаа.

Тавантолгойн гэрээтэй холбоотой Ажлын хэсгээс хүссэн материал бүхнийг гаргаж өгч байгаа. Үүнд нуух зүйл огт байхгүй болсон. Магадгүй Монгол шиг нууцгүй улс дэлхийд байхгүй болов уу.

Тухайлбал, Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний англи хувилбарыг авч танилцах хүсэлт тавьсан ч өгөөгүй байна хэмээн тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ талаар С.Баярцогт, Гэрээний англи хувилбарыг 10 хоногийн өмнө Ажлын хэсэгт өгсөн.

Ажлын хэсгээс хүссэн зарим материал нь аж ахуйн нэгжийн нууцтай холбоотой баримт бичиг байсан учир албан хэрэгцээндээ хэрэглээрэй гээд өгч байгаа. Зургадугаар сарын 9-ний өдөр компани хоорондын гэрээний лавлагааг авъя гэсэн. Тэр нь хоёр компанийн асуудал учир авч болохгүй гэж хариу өгсөн.

Үүнээс бусдаар Тавантолгойн гэрээтэй холбоотой Ажлын хэсгээс хүссэн материал бүхнийг гаргаж өгч байгаа. Үүнд нуух зүйл огт байхгүй болсон. Магадгүй Монгол шиг нууцгүй улс дэлхийд байхгүй болов уу гэв.

Тэрбээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн есөн гишүүний нэг. Үндсэн хуульд оруулах гол гол өөрчлөлтийн талаар ямар саналууд төсөлд тусгасан талаар  сэтгүүлчид тодруулсан юм.

С.Баярцогт, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаар нь харахад олон мэт боловч гол өөрчлөлт нь гурван зүйлд төвлөрч байгаа. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол хүчтэй Ерөнхийлөгчтэй, Парламентийн засаглалтай улс.

Манай Парламентийн гүйцэтгэх үйл ажиллагаан дахь оролцоо өндөр байна. Оюутолгой, Тавантолгойн гэх мэт асуудал бол бизнесийн зарчмаар, Гүйцэтгэх засаглалын түвшинд шийдэгдээд явах асуудал. Сонгодог парламентийн засаглалтай улс орон энэ мэт үйл ажиллагаанд Парламент нь оролцдоггүй, Ерөнхий сайд нь эрх мэдэлтэй байдаг. Тэгэхээр манай улс “Монголын онцлогтой” Парламентийн засаглалтай болчихоод байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүний зааг ялгааг гаргахыг зорьж байгаа.

-Парламентийн гишүүдийн тоог нэмэх тухай санал гарч байна?
-Манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа УИХ-ыг 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Тэр үеэс хойш хүн амын тоо нэг саяар нэмэгдсэн. Улаанбаатар хот болон аймгуудын сонгуулийн тойрог дахь хүн амын тоо 3-4 дахин ялгаатай байна. Тэгэхээр нэг тойрогт ногдох хүн амын тоог тэнцвэржүүлэх үүднээс хүн амын өсөлттэй уялдуулан Парламентийн гишүүдийн тоог 33 хувиар нэмэгдүүлэх санал гарсан. Дэмжигдвэл 99-100 гишүүнтэй болохоор байна. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэнэ.

Ажлын хэсгийнхэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай асуудлыг хөндөж байгаа. Үндсэн хуулиар Монгол Улс ганцхан хоттой. Тэгэхээр Улаанбаатар дээр нэмж, Эрдэнэт, Дарханыг хотын статусаар хөгжүүлж, тусдаа хуультай болох тухай хөндөж ярилцан, саналаа тусгасан.

-Ерөнхийлөгчийн эрхийг нэлээд хязгаарлаж байгаа гэж дуулсан?
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 23 жилийн хугацаанд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байсан. Дөрвүүлээ эрх зүйн өөр өөр орчинд ажилласан мэт харагддаг. Сонгодог Парламентийн тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчөө ард түмэн шууд сонгох биш, Парламентаас сонгодог болох тухай яригдсан гэлээ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан