Хүннү Моллд өнөөдөр "Монголын Үлэг Гүрвэлийн Үзэсгэлэн" албан ёсоор нээлтээ хийж байна. Бүтэн жилийн турш үргэлжлэх үзэсгэлэнд 120-80 сая жилийн настай, 54 олдворыг дэлгэн харуулжээ.
120-80 сая жилийн настай гэдэг нь Цэрдийн галавын үед хамаарах бөгөөд энэ үед орчин үеийн загас, матар, махчин загас үүсэж, үлэг гүрвэлийн шинэ төрлүүд бий болж байжээ.
Үзэсгэлэн өнгөрсөн хугацаанд дэлхийн 20 орны 80 хотод дэлгэгдэж байжээ.
"Монголын Палеонтологи, геологийн хүрээлэн"-гийнхэн эдгээр олдворыг 1964 оноос 2010 оны хооронд олсон аж.
Хүрээлэнгийн эрдэмтэн, профессорууд Үзэсгэлэнгийн танхимд ажиллаж үзэгчдэд олдворуудыг тайлбарлан танилцуулна.
Албан ёсны нээлтийн өдөр учир өнөөдөр 20:00 цаг хүртэл ажиллах үзэсгэлэн үнэ төлбөргүй, харин маргаашнаас эхлэн өглөөний 10:00 цагаас 20:00 цаг хүртэл том хүн-3000 төгрөг, хүүхэд-1500 төгрөгийн төлбөртэйгээр ажиллах юм байна.