Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт оруулж болох тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн.
Орон сууцныхаа үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгааг төлөөд зээл авах хүмүүс нь авчихсан, зах зээл ханасан гэж болно. Харин одоо орон сууцжуулалтыг дэмжихийн тулд иргэд 10 хувийн урьдчилгааг төлж, 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах замаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалж байна.
Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээр хязгаарласныг цуцалж, түүнээс дээш талбайтай орон сууц авахад ч найман хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж болохоор яригдаж байгаа юм.
Судалгааны түвшинд яваа ч нийгэмд хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг ирэх есдүгээр сараас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж магадгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.