gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХХАА-н дэд сайд Б.Батзориг Хөх хотод ажиллалаа

Б.Ирээдүй
Эдийн засаг
2015-05-22
0
Twitter logo
 
ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг  Хятад улстай хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,  харилцаагаа  шинэ  шатанд  гаргах, мах,махан бүтээгдэхүүн тэр дундаа үхэр, хонины мах болон улаанбуудай, тосны ургамлыг  Хятадын зах зээлд экспортлох асуудлаар ӨМӨЗО-ны  Хөх хотод ажиллалаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлох манай талын саналыг дэмжсэн билээ.

Тэрбээр газар зүйн байршлын давуу талыг  ашиглан үхэр, хонины махыг Монголд боловсруулж, нэмүү өртөг шингээн, татваргүйгээр хэмжээ харгалзахгүй  Хятад  улс  руу экспортлох, үүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан  юм.

Айлчлалын эхний өдөр дэд сайд Б.Батзориг Хөх хотын Хөдөө аж ахуйн танхимын дэд дарга Бүрэнтэй уулзсан бөгөөд хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг  хөнгөвчлөх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

ӨМӨЗО-ны хувьд 28 сая хүн амтай, 100 сая малтай бол манай улс  3 сая хүн амтай,  51,9 сая малтай, энэ давуу талаа ашиглан нөхөн сэргээгдэх уг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа юм. 

Айлчлалын  хүрээнд дэд сайд Б.Батзориг ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Юн Гуанжүнтэй уулзаж ”Мал аж ахуй, газар тариалангийн  гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад  экспортлохоос гадна ӨМӨЗО-ны эрчимжсэн мал аж ахуйг Монголд нутагшуулах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх энэ талын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж сургахад дэмжлэг үзүүлэх, малын халдварт өвчний оношлогоо, судалгааны чиглэлээр мэргэжилтнүүдийг Хятадын лаборатори, хүрээлэнд дадлагажуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх “ саналыг тавьсан юм.  

Дэд тэргүүлэгч Юн Гуанжүн болон холбогдох албаныхан манай саналыг нааштайгаар хүлээн авч, бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан