gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Моди Монголоос сэтгэл хангалуун буцжээ

Э.Энхмаа
Улс төр
2015-05-19
0
Twitter logo
 
Э.Энхмаа
0
Twitter logo
Улс төр
2015-05-19
Моди Монголоос сэтгэл хангалуун буцжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад анх удаа төрийн айлчлал хийгээд буцлаа. Монголд анх удаа хийсэн энэ айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд таарсан юм. Зочныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төв талбайд угтан авсны дараа, тэрбээр төрийн тэргүүн, УИХ-ын даргад бараалхсан. Мөн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн билээ.

Нарендра Моди, Монголд хийсэн төрийн айлчлалдаа их ач холбогдол өгсөн бөгөөд тэрбээр УИХ-ын чуулганы танхимаас “Миний бие оюун санааны хөрш 1 тэрбум 25 сая анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ” хэмээн Монгол төрийн түшээд, Монголын ард түмэнтэй халуун дотноор мэндчиллээ.

Чуулган дээр хэлсэн үг нь ч энэ айлчлалд ямар их ач холбогдол өгч, хүндэтгэл үзүүлж буйг бид бэлэхнээ мэдэрсэн билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах 10 гаруй гэрээ, баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Үүн дотроос гадаадын хөрөнгө оруулалтын гачигдалд орсон манай улсын иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй НЭГ ТЭРБУМ ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг онцлон цахим орчинд багагүй шуугилаа.

Айлчлал амралтын өдөр таарсан болоод тэр үү хүн амын тоогоороо дэлхийд хоёрдугаар ордог, асар том эдийн засагтай энэ улсын Ерөнхий сайдын айлчлал дуулиан багатайхан өндөрлөв.

Юутай ч хүндэт зочин маань Монголд хийсэн хоёр хоногийн айлчлалдаа сэтгэл хангалуун буцсан тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Миний гүн талархлыг Монголын ард түмэнд хүргэе. Оюун санаа нэгтэй танай орноос би маш өндөр сэтгэлтэй буцаж байна” хэмээн сэтгэгдлээ үлдээснийг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй 500 гаруй хүн түгээжээ.

Твитерт 12.3 сая дагагчтай тэрбээр Монголд байх үедээ айлчлалынхаа сонин хачныг твитер хуудсаараа дамжуулсаар байв. Цахим орчинд маш идэвхтэй Ерөнхий сайд Монголд айлчилсныхаа дараа чамгүй монгол олон жиргээчдийг араасаа дагуулан буцлаа.

Гэрэл зургийг zasag.mn сайтаас 

Гэрэл зургийг zasag.mn сайтаас 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан