gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүрт жагсаалд оролцох зарим цэрэг дайчид дайны үеийн дүрэмт хувцсаар жигдэрнэ

А.Наранцацрал
Дэлхийд
2015-05-09
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Дэлхийд
2015-05-09
Сүрт жагсаалд оролцох зарим цэрэг дайчид дайны үеийн дүрэмт хувцсаар жигдэрнэ Зургийг vpk-news.ru сайтаас

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан төв талбайд болох цэргийн сүрт жагсаалыг угтан өргөн хүрээг хамарсан арга хэмжээнүүд  явагджээ.

Цэргийн сүрт жагсаал Москвагийн цагаар  10:00 цагт /Улаанбаатарын цагаар 16:00 цагт/ эхэлнэ.

Оросын Алс Дорнод, Хабаровск, Владивосток, Белогорск, Уссурийск, Өмнөд Сахалинск болон Камчаткийн Петропавловскт болсон сүрт жагсаалд 10 мянга орчим цэрэг оролцон, 300  техник зэвсэг, 17 онгоц, нисдэг тэрэг болон Номхон далайн флотын зургаан хөлөг онгоц ашиглажээ.

Москвад 20 гаруй улсын тэргүүн хүрэлцэн ирсэн боловч ихэнх орны удирдагчид Украины хямралд Оросын эзэлж буй байр сууриас шалтгаалж сүрт жагсаалд оролцохоос татгалзсан байна.

Улаан талбайд болох жагсаалд оролцох цэрэг дайчдын зарим нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дүрэмт хувцастай алхах гэнэ. Түүнчлэн талбайн дээгүүр 100 гаруй онгоц, нисдэг тэрэг нисэх ажээ.

Сүрт жагсаалд бэлтгэн хэд хэдэн удаа сургуулилт хийсэн билээ. Хамгийн их анхаарлын төвд байгаа гол техник бол РС-24 "Ярс" баллистик пуужин болон автоматжуулсан байлдааны нэгжтэй өндөр технологийн Т-14 "Армата" танк юм. Сүүлийн сургуулилтын үеэр танк гацчихсан гэж хүмүүс ярьсан ч үйлдвэрлэгчид нь танкны багийн гишүүд сандарч тэвдсэнээс ийм явдал гарсан гэж мэдэгджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан