Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр бидний хэдэн аялагч найзууд маань ажлаа тараад Монгол орны хойд зүгт Орос улстай хил залган орших Сэлэнгэ аймгийг зорилоо. Сэлэнгэ аймаг нь Сайханы хөтөл, Тужийн Нарс, Ээж мод гэх мэт үзэсгэлэн төгс бүрдсэн, гадаад дотоодын жуулчдыг татсан газар ихтэй.
Сэлэнгэ аймаг нь Улаанбаатар хотоос 360 км зайтай бөгөөд бид таван цаг давхисны эцэст Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ирлээ. Хамт явсан аялагчийнхаа гэрт унтаж амраад маргааш өглөө нь цай ундаа уугаад 11.00 цагийн орчимд аяллаа эхлүүлэхээр гарцгаасан юм.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн Орхон, Сэлэнгийн савд төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг ба 570 мянга гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Бид Сүхбаатар сумын Баруун зүгт байрлах гэрэлт цогцолбор хэмээх нэгэн толгод дээр гарлаа. Тус гэрэлт цогцолбор дээр Богд эзэн Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг, ухаан төгс, цэцэн билэгт, үзэсгэлэн гоо төгс Хулан хатны хөшөө сүндэрлэх ажээ. Хулан хатан өнөөгийн Сэлэнгэ аймгийн Түшиг, Зэлтэр, Цагаан нуурын дагшин сайхан нутагт төрж, цэцэг мэт дэлгэрэн өсч, наран мэт гэрэлтэж явсан хэмээн түүхэнд бичээтэй байдаг.
Яг л Зайсан шиг доороо машинаа байрлуулаад, гантиг шатаар дээшээ өгсөөд толгодын дээр гарч Сүхбаатар сумыг бүхлээр нь тольдон харах боломжтой ажээ. Сүхбаатар сумын нутгаар дайран өнгөрсөн төмөр замыг дагаж Орхон гол урсах нь тун чиг үзэсгэлэнтэй.

Гэрэлт цогцолборын дараа бид Сэлэнгэ аймгийн нэрийн хуудас болсон Сайханы Хөтөлийг зорилоо. Нэрнээсээ хүртэл сайхан сонсогдох тус газар нь Сүхбаатар сумаас 10 км-ийн зайтай бөгөөд өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон түүхтэй гэдэг.
Сайханы хөтөл дээр гарч Орхон, Сэлэнгийн бэлчирийн үзэсгэлэнг харах бөгөөд Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Зуны цагт Сайханы хөтөл илүү тод, өнгөлөг харагдах боловч хадан хавцал дээр зогсоод Орхон, Сэлэнгийн бэлчирийн үзэсгэлэнг нэг л удаа харсан хүн тэрхүү гайхалтай дүр зургийг насан туршдаа мартахааргүй юм байна лээ.
Сайханы хөтлийг Хилийн цэргийнхэн засч тохижуулсан бөгөөд партизаны хөшөө, чулуун ширээ сандал, амрах саравч, шат, гүүр гэх мэт багагүй бүтээн байгуулалтыг хийсэн нь аялалыг маань улам л сайхан тухтай, үзэж харах юм ихтэй болгож өгсөн.

Бид Сайханы Хөтөлөөс цааш амралтын газрын зүг хөдөллөө. Сүхбаатар сумын Номт хэмээх газар буюу сумын төвөөсөө 10 гаруй км-ийн цаана олон амралтын газар байдаг ба бүгд ой модон дунд оршино.
Бидний буусан амралтын газар таван ортой гэр нь 50 мянган төгрөг гэж байсан.
Ер нь энэ аяллын гол зорилго маань тавдугаар сарын дундуур 7-10 хоног цэцэглэдэг далий ягаан цэцгийг үзэх байлаа. Бидний очсон амралтын газар яг ой модон дунд тул далий ягаан цэцгийн бутнууд их ойрхон байлаа. Харамсалтай нь цаг агаар хүйтэн байснаас болоод тэр үү бүрэн цэцэглэж амжаагүй байсан.
Далий ягаан цэцэг нь ядаргаа тайлдаг буюу үнэрийн рашаан хэмээгддэг ба тавдугаар сарын дундуур 7-10 хоног цэцэглэдэг. Тус цэцгэн дунд 15-30 минут хэртээ сууж үнэрлэх ба энэ цэцэг нь үнэрээрээ хүний мэдрэлийн ядаргааг сэргээж өгдөг эмчилгээний чанартай ажээ.

Бид амралтын газраа хоноглоод өдөр 11.00 цагийн алдад хөдөлж Ээж модыг зорилоо. Сүхбаатар сумаас гараад 3 км-ийн цаана Ээж мод байх ажээ. Бидний очсон өдөр шинийн 15-ны билигт сайн өдөр байсан тул сүсэгтэн олон ихээр цугласан байлаа.
Эрт үед Сэлэнгийн цагдаа ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ. Нутгийн нэгэн алдартай лам хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэх мэт Ээж модтой холбоотой олон аман яриа байдаг аж.
Ээж модонд гурван хүслээ даатгаж залбираад бид замдаа гарлаа.

Бидний сүүлийн зогсоол Тужийн Нарс байлаа. Сэлэнгэ аймгийн нутгийн 80 мянган га газрыг хамарсан энэ ой бүхэлдээ нарс модноос бүтсэн учир жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж байгалийн үзэсгэлэнг бүрдүүлдэг.
Эрт цагт Тужийн Нарсанд хээрийн салхи ч сонсогддоггүй шигүү ургасан байсан боловч гал түймэр, хууль бус мод огтлолт зэрэг хүний гараас болж сүйджээ. Засгийн Газар Тужийн Нарсыг хамгаалалтдаа авч дахин ойжуулах тушаал гаргасан байна. Үүний үр дүнд мөнх ногоон нарсан ой маань жил ирэх тусам нөхөн сэргэж байгаа аж.

Ингээд бидний Сэлэнгэ аймгийг зорьсон 2 шөнө 3 өдрийн аялал маань өндөрлөлөө.
Бид нийт арвуулаа аялсан ба нэг хүний зардал 70.000 орчим төгрөг. Хоёр машины бензиний зардалд 220.000 төгрөг бөгөөд хоолны хувьд бид материалаа Сүхбаатар сумын захаас аваад газан плиткан дээр өөрсдөө хийж идсэн.
Сэлэнгэ аймаг луу явах замд Дархан хотоор дайрдаг тул замдаа Дархан хотыг ч сонирхох боломжтой. Мөн аяллын туршид дан засмал замаар явах тул жижиг машинтай ч саадгүй аялаад ирэх боломжтой юм.
Бага зардлаар Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг үзсэндээ бидний сэтгэл ханамж өндөр байгаа бөгөөд энэхүү туршлагаа та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна. Харин ганц зүйлийг анхааруулахад аялахаар зорьж буй та бүхэн байгалиа хайрлаад хог бүү хаяарай.