Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ төслийг хэлэлцэх эсэхийг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
Эдийн засаг, нийгмийг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа ямар ч тоо байсан яах вэ гээд Засгийн газар их тоомсоргүй хандаж байна.
Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцууллаа.
Засгийн газраас ирэх онд эдийн засгийн өсөлт 5 хувь байна гэж тооцоолжээ. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 7 хувиар өссөн. Мөн инфляцийг нэг орон тоонд барих юм байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар инфляци 9.3 хувь байна.
Цаашид Засгийн газарт төлөвлөлтийн асуудал эрхэлсэн нэгж бий болгох талаар ч үндсэн чиглэлд тусгажээ.
Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 4400 ам доллар, ажилгүйдлийн түвшин 7 хувь байна хэмээн Засгийн газраас тооцоолсон байна. 2014 оны эцсээр энэ үзүүлэлт 7.7 хувь байжээ.
Улсын төсвөөс 3 их наяд төгрөгийн, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх талаар С.Баярцогт сайд танилцуулав.
ОУВС-аас манай улсын төсөв, мөнгөний бодлого сул байгааг анхааруулсан. Үүнийг анхааралдаа авахын сацуу Засгийн газар өрийг цаашид нэмэхгүй байхад анхаарах ёстой гэдгийг гишүүд онцоллоо.
УИХ-ын гишүүн Р.Амаражаргал “Эдийн засаг, нийгмийг ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа ямар ч тоо байсан яах вэ гээд Засгийн газар их тоомсоргүй хандаж байна. Монгол банк ямар хариуцлага хүлээх вэ? Энэ банкны удирдлага одоогийн макро эдийн засгийн хүндрэлд хүргэсэн. УИХ-ын дарга та Монгол банкийг хамгаалаад байна. Тэдэнд хүлээх ёстой хариуцлагыг нь оноох цаг болсон” гэсэн юм. Түүнийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Ганбаатар нар дэмжлээ.
Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сангийн яам нарийвчилсан тооцоог хийсэн. Өнгөрсөн мягмар гарагт ҮАБЗ-д Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцсэн юм. Ирэх баасан гарагт Ерөнхий сайд улс орны эдийн засгийн байдлыг нарийвчлан танилцуулна. Монгол банк энэ ажилд оролцоогүй. АН болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтууд энд туссан” гэв.