Хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт гар утсаараа гайхалтай зургуудыг авч, түүнийгээ олон нийтэд түгээдэг нэгэн залууг урилаа.
Маркетингийн мэргэжилтнээр ажилладаг хэдий ч зав зай гарвал өөрийн сонирхлын дагуу гар утсаараа зураг авч, түүнийгээ янзлан бусдад сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсдэг энэ залууг Б.Мөнхтулга гэдэг.
Гэрэл зураг, видео бичлэг сонирхдог залуусын ашигладаг Инстаграм аппликэйшнд тэрээр Tulguush нэрээр өөрийн бүтээлүүдээ оруулдаг юм. Түүнийг онцлох болсон шалтгаан нь ухаалаг утас, түүнд суурилсан аппликэйшнийг ашиглан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, түүнийгээ бусдад сонирхуулж сайхан зүйлийг мэдрүүлэхийг хүсдэгт оршино.

-Хэзээнээс эхлээд гар утсаараа зураг зохиомжлон авч, түүнийгээ хүмүүст сонирхуулдаг болсон бэ?
-Зуны амралтаараа Сүхбаатар яваад талын Монгол айлын зураг авсан. Хүмүүс их дэмжээд тэгэхээр урам ороод л илүү гоё зураг авах гэж хичээдэг болсон. Тэрнээс хойш гар утсаараа зураг авах дуртай болсон доо.
-Инстаграмынхаа тайлбарт “Зөвхөн iPhone” гэж бичсэн байсан.
-Энэ сайн тэр сайн гэж ялгаж байгаа юм биш шүү. Самсунгаар зураг авч байсан л даа. Гэхдээ надад бол iPhone нь илүү тохиромжтой санагддаг юм. Үйлдлийн систем, аппликэйшн гээд л... Мундаг үзүүлэлттэй утаснууд байна л даа. Гэхдээ л надад бол iPhone тохироод байдаг гэх юм уу даа.
-Гэрэл зурагчид, сонирхогчид хаа ч явсан аппаратаа үүрээд л явдаг. Өөрийн чинь хувьд гар утсаараа авдаг болохоор илүү амар байдаг байх, тийм үү?
-Гар утас тэр дундаа ухаалаг утас ашиглах гол зорилго нь зураг авах л болчихсон. Саяхан утсаа унагаад эвдчихсэн. Их хэцүү байсан шүү. Харилцаа холбоонд ашиглахаасаа илүү зураг яаж авна аа л гэж бодсон. Би ер нь машинтай явахаас илүү алхах дуртай. Энд тэнд явахдаа хаана юу байна, энийг яаж авбал гоё харагдах бол гээд л боддог юм. Утсаар авах өөр юм нь гэвэл яг тэр дөрвөлжиндөө тааруулаад хардаг болчихдог юм шиг.
Бас илүү анзаарамтгай болдог юм шиг байгаа юм. Өдөр бүр алхаад л явдаг хэрнээ тэр газруудынх нь нэг хэсгийг гэрэл зурагт буулгахад л энэ хаана байдаг газар вэ гэж асууж байх жишээтэй.
Аливаа зүйлд дурлаж байж л түүнээс таашаал авч түүнд цаг заваа зарцуулдаг болдог юм шиг. Зураг авах сонирхлоосоо их гоё мэдрэмж авдаг.

-Аливаа зүйлийг сонирхол болтлоо хийнэ гэдэг тодорхой үр дүн өөрчлөлт өгсөнд байдаг гэж хэлж болно. Таны хувьд гэрэл зураг авах хобби ямар боломжуудыг олгосон гэж үздэг вэ?
-Би аялах их дуртай. Тэгсэн хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй байсан. Гар утсаар зураг авч эхэлснээсээ хойш хэрэгжүүлж эхэлсэн. Бас үзэсгэлэн их үздэг болсон, явган аялалд явдаг болсон гээд зурагтай холбогдсоноос хойш их олон зүйл хийдэг болсон. Явган аялалд долоо хоног бүр явдаг.
Эрүүл мэндээс гадна гол зорилго маань зураг авах байдаг л даа. Өдрийн найман цаг, ажлын тав хоног компьютерын ард суухаар биеийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тийм сайн биш. Бухимдах зэрэг асуудал гардаг шүү дээ. Тэгэхээр амралтын өдрөөр аялаад, алхаад, хажуугаар нь сонирхлынхоо дагуу зураг авах нь амралт болж өгдөг л дөө. Бүхий л зүйлийг зэрэг амжуулах боломж олддог гэж хэлж болно.

-Инстаграм ашигладаг залуусын уулзалт болдог гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Монголд инстаграм ашигладаг олон залуус байдаг. Зүгээр нэг өөрийнхөө зургийг оруулах биш сайхан газруудын зургийг авч оруулдаг болохоороо илүү онцлогтой л доо. Инстаграмын залуус нийлээд уулзалт зохион байгуулж хамтдаа зураг авдаг юм.
Гуравдугаар сард уулзалтад оролцсон. Нэгнийгээ танихгүй 40 гаруй залуус явсан юм. Танихгүй ч гэсэн хамтдаа нэгнээсээ суралцаад их сайхан байсан. Ирээд instameet гэсэн hashtag-аар (#instameetmongolia) авсан зургуудаа оруулдаг юм. Их гоё санагдсан.
14 хоногтоо нэг уулзаж, зураг авахаар явдаг. Насны хувьд янз бүр. Сурагчид, оюутнуудаас эхлээд ажил хийдэг бид нарын үеийн залуус ч бий. Бүгд гар утсаараа зураг авдаг. Нэг гол ажиглагддаг юм нь өсвөр насны хүүхдүүд, ер нь уулзалтад ирдэг хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм шиг санагддаг.
Уулзалтад ирдэг хүмүүс дунд мундаг зураг авдаг залуус байдаг. Тэднээс бас их санаа авна, туршлага судална.
Уулзалтад нэгдсэнээр зураг авах чадвар илүү сайжирдаг. Хүүхдүүд хоорондоо туршлагаа солилцож, нэгэндээ модель нь болж өгнө гээд их олон давуу талтай. Инстаграм ашигладаг хүн бүр нэгдэх боломжтой. Уулзалтын товоо зарлачихдаг юм. Тэгээд л нийлээд явна даа. Instameetmongolia-д нэгдсэнээсээ хойш найзуудаа модель болгодог болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдээр найзуудаараа Сэлэнгэ аймаг руу аялаад ирсэн. Зүгээр аялахгүй бас л зургаа аваад л явсан даа.
-Найзуудыгаа моделоо болгохоор илүү нээлттэй давуу талтай байх тийм үү?
-Тийм шүү. Найзууд маань надаас ичихгүй би санаа зовохгүй хоорондоо ойлголцоод амар байдаг юм. Өмнө нь фэйсбүүк рүү зургаа оруулдаггүй байсан юм. Сүүлд ганц нэг зураг оруулж эхэлсэн чинь найзууд маань дэмжээд, тэдэнтэйгээ ярилцаад хамтдаа гоё газруудаар яваад зургаа аваад л чөлөөт цагаа их сайхан өнгөрүүлдэг болсон.
-Сайхан зураг авахад төхөөрөмж биш мэдрэмж чухал гэдэг. Хүмүүст хүрч, сайхан сэтгэгдэл төрүүлэхэд зургийн зохиомж их чухал. Өөрийн чинь зурагт зохиомж сайтай юм шиг санагдсан. Зураг зурдаг байсан уу?
-Арван жилдээ л бага сага зурдаг байсан. Ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлээд үзэсгэлэн гаргаад медаль авч байсан. Тэрний юм байж магадгүй. Гэхдээ зураг зурдаг ч бай үгүй ч бай мэдрэмж, хүслийн асуудал байх. Зураг зурдаггүй хэрнээ их гоё зураг авдаг хүүхдүүд байдаг. Тэгэхээр авъяас нэг их шаардахгүй, хамгийн гол нь хүсэл бага зэрэг мэдрэмж байхад болно гэж бодож байна.
Зураг оруулахаар “ямар гоё юм бэ” гээд эерэг сэтгэгдлүүд үлдээдэг. Тэр нь илүү их цэнэг болж өгдөг. Өөрийнхөө харж байгаа тэр сайхан зүйлийг гэрэл зурагт буулгаад бусдад үзүүлж, сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэг их гоё л доо. Гоё гоё зураг оруулж хүмүүсийн нүдийг баясгах дуртай. Олон хүмүүст сэтгэлийн таашаал өгч байна гэдэг сайхан. Өөрөө хараад өнгөрөх биш бусдад түүнийг түгээхдээ л гэрэл зургийн хамгийн сайхан нь байдаг.