gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбурхны вакцин өмнө хийлгэсэн ч дахин хийлгэнэ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2015-05-07
0
Twitter logo
 
Улаанбурхны эсрэг вакцинжуулалт тавдугаар сарын 15-нд орон даяар эхэлнэ. Арав хоног үргэлжлэх нэмэлт вакцинжуулалтад зургаан сартайгаас 5 нас хүртэлх бүх хүүхэд хамрагдана. Ингэхдээ өмнө нь хугацаандаа дархлаажуулалт хийлгэсэн эсэхээс үл хамааран энэ насны бүх хүүхэд хамрагдах аж.

Вакциныг өрхийн эмнэлгийн харьяа вакцинжуулалтын кабинетаар хийх бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь тарина.

Урьдчилан авсан судалгаагаар энэ насны хамрагдвал зохих 370,000 хүүхэд байгаа тооцоо гарчээ. Тиймээс бүх хүүхдэд хүрэлцэхээр вакциныг захиалан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын тусламжтайгаар авчирсан байна.

Энэ вакцин 10 хүн тунгаар савлагдсан, тарьдаг вакцин юм. Нэг сав вакциныг задалж, найруулснаас хойш 6 цагийн дотор тарьж дуусгах ёстой бөгөөд задалснаас хойш 6 цаг болоод үлдэгдлийг устгах ёстой аж. Иймээс аль болох хаягдал, хорогдолгүйгээр хүүхдүүддээ тарьж, цаашид өвчлөхөөс хамгаалахад анхаарах нь зүйтэй гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Вакцин тарихаас өмнө заавал эмчийн үзлэгт орно. Тарьж болохгүй заалттай байвал зөвлөгөө өгч, шалтгаан нь арилсны дараа заавал нөхөн вакцинжуулна.

Вакцин тарихад хоцрох эрсдэлтэй явуул, тавиул, түр оршин суугаа, алслагдсан отор нүүдлийн нутагт байгаа, тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй, өвчин эмгэгийн учир чөлөөлөгдөж хоцордог хүүхдүүдийг эртнээс бэлтгэж заавал вакцинд хамруулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан