gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлыг шууд дамжууллаа

Р.Адъяасүрэн
2015-05-05
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 18 минут
2015.05.05

"Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр хуваарь ёсоор 11.00 цаг хүртэл Их танхимд "Интернэтийн ирээдүйн чиг хандлага" сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт оролцогчид ирээдүйн интернэт хэрэглээ гар утасны хэрэглээ рүү шилжинэ гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

  10 цаг 21 минут
2015.05.05

Энэ хэлэлцүүлэгт Мозилла сангийн төлөөлөгч Крис Райли, АНУ-ын төрийн департментийн төлөөлөгч Март Лаанимай нарын хүмүүс оролцож байна.

  10 цаг 24 минут
2015.05.05

Тав дахь удаагаа болж буй бага хуралд мэдээлэл холбооны салбарт дэлхийд нэр хүндтэй пүүс компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 300-400 орчим төлөөлөл оролцож байна.

  10 цаг 29 минут
2015.05.05

Хүний эрх, эрх чөлөөний төлөө, тухайлбал цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах,  эрхийг хамгаалах, баталгаажуулахыг зорьдог энэхүү хөдөлгөөнд эдүгээ Австри, АНУ, Британи, Канад, Кени, Кострика, Гана, Гүрж,, Герман, Ирланд, Латви, Литва, Мальдив, Мексик, Молдав, Монгол, Нидерланд, Эстони, Финланд, Франц, Чех, Швед, Тунис, Япон, Австрали, Норвегийн Вант Улс нэгджээ.

  10 цаг 42 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хуралтай холбоотой мэдээ, мэдээллийг FOC цэснээс уншина уу.

  11 цаг 04 минут
2015.05.05

Мозилла сангийн Крис Райли хэлэхдээ "Бодлого бол ирээдүйд хамгийн чухал ач холбогдолтой. Нууцлал бол Мозиллагийн суурь зарчмуудын нэг. Нууцлал бол зарчим байх ёстой. Интернэтийн эрх чөлөө бидний амьдралыг өөрчилж байна. Бид хувийн аюулгүй байдлын талаар бодох хэрэг гарч байна" гэлээ. 

Харин АНУ-ын Төрийн департаментийн Кибер зохицуулагч Крис Пайнтер "Манай ерөнхий стратеги нь орчин үеийн төхөөрөмжид суурилсан нээлттэй, аюулгүй интернэт орчинг бий болгох юм" гэдгийг хуралдааны үеэр онцоллоо.

  11 цаг 12 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлын хоёр дахь өдрийн эхний хуралдаан өндөрлөлөө.

Завсарлагааны дараа Онлайн эрх чөлөө эвслийн ажлын хэсгийн хуралдаан болно.

Үүний дараа Монголд цахим эрх чөлөө ямар түвшинд байгаа талаарх судалгааны дүнг  "Торгоны зам" сангийн хуульч Номингэрэл танилцуулна.

  11 цаг 29 минут
2015.05.05

"Интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын орчин" судалгааг танилцуулж байна. 

Интернэт орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тусдаа эрх чөлөө биш бөгөөд хүний суурь эрх чөлөөг хэрэгжүүлэх нэг хэлбэр гэж судалгааны баг үзэж байна. 

Судалгааг Гадаад хэргийн яамны захиалгаар Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Торгоны зам" сан хийжээ. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах цензурдэхийг нь зарим тохиолдолд Олон улсын хүний эрхийн хуульд зөвшөөрдөг. Гэвч Азийн дийлэнх улсад энэ үе шат ил тод биш байна. Төр үндэсний аюулгуй байдал гэж тайлбарлан юуг ч дур зоргоороо тайлбарлах бололцоотой байна гэдгийг судалгааны үеэр хэлж байна.

Манай улсад интернэтийн үйлчилгээ орон даяар үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 11 байдаг аж. Харин Улаанбаатарт хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлэх 14, орон нутагт үзүүлэх 32 ААН байдаг болохыг судалгаагаар танилцууллаа.

  12 цаг 03 минут
2015.05.05

Бүс нутгийн шилдэг арга барил сэдвийн хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага танилцуулга хийж байна. Энэ салбар хуралдаанаар Хятад болон Оросын интернэт аюулгүй байдал болон үндэсний аюулгүй байдал, алан хядах ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулж байгаа юм.

Оросын нөхцөл байдлын талаарх танилцуулгыг www.agentura.ru сайтын сурвалжлагч Ирина Бороган хийж байна. Түүний ажиллаж буй сайт интернэт дэх үндэсний аюулгүй байдлын талаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдийг туурвидаг юм байна.

Орос болон Хятадын интернэт хэрэглэгчид хяналттай мэдээлэл ихээр хүрч байдаг бөгөөд эдгээрийг үндэсний аюулгүй байдлаар халхалдаг гэдгийг тэрээр хэлж байна. Мөн Орост интернэт шүүлтүүр хийх тал дээр хууль баталсан бол Киргизийн парламент нь энэ хуулийг хуулбарлан батлуулах талаар хэлэлцэж байгаа юм байна. 

  12 цаг 13 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлын мэдээ, мэдээлэл, ярилцлагыг АНГЛИ хэл дээр авах бол ЭНД дарж GoGo Mongolia сайтаас хүлээн авна уу.

  12 цаг 18 минут
2015.05.05

  12 цаг 23 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлын үеэр Эстонийн Цахим засаглал академийн судалгааны дарга, доктор профессор Катрин Найман Мэткалф,

“Human Rights Watch”-н олон улсын харилцааны газрын захирал Эйлен Данохойтой GoGo Mongolia сайтын сэтгүүлч С.Одбаярын хийсэн ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.

  12 цаг 35 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсгийг ахалж буй Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Ганболдтой ярилцлаа.

  13 цаг 25 минут
2015.05.05

Орон нутгийн иргэдийг интернэтэд хэрхэн холбох вэ, бус нутгийн асуудлыг шийдвэрлэхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага сайн жишээ мөн үү салбар хуралдаан болж өндөрлөлөө.

13.30 цагт хаалтын хуралдаан эхэлнэ. Хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээнэ.

  14 цаг 09 минут
2015.05.05

Хаалтын хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Их танхимд ирж суудлаа эзлээд байна.

  14 цаг 18 минут
2015.05.05

УИХ-ын дарга З.Энхболд хаалтын үг хэлж байна. Тэрээр Онлайн эрх чөлөөг дэмжих бүлэг байгуулах амлалт өглөө. Мөн өнгөрсөн хугацаанд интернэт орчныг аль болох чөлөөтэй байлгахад анхаарсан гэдгээ онцолж байна.

  15 цаг 05 минут
2015.05.05

Монгол Улсад цахим эрх чөлөө ямар байгаа судалгааг танилцууллаа. Салбар хуралдаанд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн “Cover Mongolia” компанийн захирал Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

  15 цаг 11 минут
2015.05.05

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлыг УИХ-ын дарга З.Энхболд хааж үг хэлснээр өндөрлөлөө.

Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллахын төлөө байдгийн нэгэн жишээ нь манай орон хүний эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг “Онлайн эрх чөлөө” эвслийг амжилттай даргалж, эвслийг бэхжүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү бага хурлын үйл ажиллагаа харуулж байна" гэдгийг онцолсон.

Мөн УИХ-аас Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг баталсны дагуу төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болсныг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь УИХ-ын дарга, Бага хуралд оролцсон улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бүх илтгэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. 

ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон бага хурал хоёр өдрийн турш Төрийн ордонд үргэлжилж, өнөөдөр дууслаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан