Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “GoGo News” мэдээллийн агентлаг Редакцийн ёс зүйн зарчмаа баталгаажуулж Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “GoGo News” мэдээллийн агентлагийн захирал Г.Гантуяа, Хэвлэлийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамираа нар гарын үсэг зурсан юм.
Тус үйл ажиллагаанд “GoGo News” мэдээллийн агентлагийн сэтгүүлчид, Хэвлэлийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гишүүн Ц.Чимэддондог, “GoGo News” мэдээллийн агентлагийн ерөнхий редактор О.Ариунбилэг нар оролцов.
“GoGo News” мэдээллийн агентлагийн захирал Г.Гантуяа:
-GoGo.mn сайт ёс зүйн зарчмаа батлах болсон шалтгаан нь юу вэ?
-Манай GoGo.mn сайт байгуулагдаад найман жил болж байна. Бид энэ хугацаанд үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх, оюуны өмчийг дээдлэх, хараат бус байх гээд сэтгүүл зүйн зарчмаа үргэлж барьж ажиллахыг эрмэлзэж ирлээ. Тиймээс нэгэнт өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг ёс зүйн зарчмаа ийнхүү баталгаажуулж, олон нийтэд тунхаглах болсон учир нь уншигч хэрэглэгчиддээ бодлогоо ил тод болгож байгаа нэг хэлбэр юм. Бидний өнөөдөр баталсан Ёс зүйн зарчим нь цаашдын үйл ажиллагааны явцад улам төгөлдөршин хөгжиж байх болно.
Хэвлэлийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамираа:
-GoGo News мэдээллийн агентлаг ёс зүйн зарчмаа баталсан энэ үйл явдалд Таны байр суурийг сонирхвол?
-Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Монголын сэтгүүл зүйн салбарт мөрдөгдөх Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг батлаад удаагүй байна. Харин одоо энэхүү ёс зүйн зарчмаа сэтгүүлчиддээ таниулах ажлын хүрээнд бүх редакцид ёс зүйн зарчмаа батлан гаргахыг, эсвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Ёс зүйн зарчмыг мөрдөж ажиллахыг илэрхийлсэн уриалга гаргана гэж төлөвлөсөн. Гэтэл танай редакц маш мэдрэмжтэйгээр өөрсдөө санаачлан ийнхүү ёс зүйн зарчмаа баталсанд баяртай байна. Ёс зүйн зарчимтай байх нь энэ салбарт зөв хандлагатай, эрүүл сэтгүүл зүй хөгжих боломжийг бий болгоно гэж үзэж байна.
-Ёс зүйн зарчмыг сэтгүүлчид болон уншигчид өөр өөрийнхөөрөө хүлээн авна. Харин таны хувьд энэ хоёр талд ямар давуу талыг бий болгох вэ гэдгийг энгийн үгээр тайлбарлаач гэвэл?
-Олон нийтийн мэдэх эрхийг хангаснаар уншигчид мэдээллийг аливаа нэгэн шүүлтүүр, хамаарал болон хачиргүйгээр хүлээн авах боломжоор хангана гэсэн үг. Харин сэтгүүлчийн хувьд бол шүүхэд очсон сэтгүүлчдийн хэргийн дийлэнх нь санамсаргүй байдлаар мэргэжлийн алдаа гаргасан байдаг. Тиймээс ёс зүйн зарчим бол сэтгүүлчдэд ийм алдаа гаргахаас урьтал болгон сэрэмжлүүлж чаддагаараа давуу талтай.
Ингээд та бүхэнд GoGo News мэдээллийн агентлагийн ёс зүйн зарчмыг танилцуулж байна.
“GOGO NEWS” МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГИЙН РЕДАКЦИЙН
ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
Бодит байдалд нийцсэн мэдээлэл авах, түгээх эрх чөлөө нь хүний үндсэн эрх болохыг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмд үзэж GoGo.mn сайтын редакцийн хамт олон дараах ёс зүйн зарчмыг мэргэжлийн хэм хэмжээ болгон тунхаглаж байна.
Ёс зүйн зарчим |
Удирдамж/тайлбар |
1. Мэдээллийг нягталж баталгаажуулснаар олон нийтийн үнэнд нийцсэн мэдээлэл авах эрхийг хамгаалах нь GoGo.mn мэдээллийн сайтын сэтгүүлчдийн үндсэн зарчим болно. |
1.1 Мэдээллийн бодит байдлыг баталгаажуулахаас нааш ямар ч тохиолдолд олон нийтэд түгээхээс татгалзана. 1.2 Мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж баталгаажуулна. 1.3 Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ. 1.4 Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно. |
2. Үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, тайлбар хийх, эрх чөлөөг олон түмэнд олгохыг эрмэлзэнэ. |
2.1 Мэдээлэлтэй холбоотой олон нийтийн хуульд нийцсэн үзэл бодлыг өрөөсгөл ашиг сонирхлын үүднээс цагдан хорих, засварлахаас татгалзана. 2.2 Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна. |
3. Мэдээллийг шударга аргаар цуглуулж, эх сурвалжтай хүндэтгэлтэй харьцана. |
3.1 Сайтын сэтгүүлч эх сурвалжид өөрийгөө ил тодоор танилцуулж шударгаар харилцахыг эрхэмлэн ажиллана. 3.2 Олон нийтийн эрх ашгийг хамгаалах онцгой ач холбогдол бүхий мэдээллийг шударгаар олж авах боломжгүй тохиолдолд өөрийн болон байгууллагын нэрийг өөрөөр хэлэх буюу хэлэхгүй байх, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнаж болно. 3.3 Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлана. |
4. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа гадна, дотны ямар нэг нөлөөллөөс хараат бус байна. |
4.1 Мэдээллийн агуулгыг бусдын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, хэн нэгнийг гүтгэх, доромжлох, мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана. 4.2 Үзэл бодол хийгээд баримтыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар ямагт ялгаж зааглах зарчмыг бариммтлана. 4.3 Захиалгат,төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэж байна. |
5. Арьс өнгө, үзэл бодол, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн болон ангийн шинж, амьдралын нөхцөл байдлаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй. |
5.1 Тухайн мэдээлэлд онцгой хамааралгүй хүний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандана. Тухайлбал гэмт хэрэг, осол гамшгийн сэжигтэн, золиос, өртөгсөдтэй холбоотой хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй. 5.2 Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандаж, гэрэл зураг, дүрс бичлэг хийхдээ мэргэжлийн онцгой мэдрэмжтэй хандана. |
6. Зохиогчийн эрхийг хүндэтгэж бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй нийтлэх, хуулбарлах нь мэргэжлийн хэм хэмжээнд нийцэхгүй хэмээн үзнэ. |
6.1 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ. 6.2 Мэргэжил нэгтнийхээ бүтээлээс иш татвал эх сурвалжийг ил тод, ойлгомжтой байдлаар дурьдана. |
7. “GoGo News” мэдээллийн агентлагийн сэтгүүлч бүр энэхүү ёс зүйн зарчмаа хүлээн зөвшөөрч, баримтлан ажиллана. |
Монгол Улс
Улаанбаатар
2015.05.01