gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сагсан бөмбөгийн төдийгүй их спортын түүхэн бүтээн байгуулалт

У.Бадамцэцэг
2015-05-01
0
Twitter logo
 
У.Бадамцэцэг
0
Twitter logo
2015-05-01
Сагсан бөмбөгийн төдийгүй их спортын түүхэн бүтээн байгуулалт Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Монголын үе, үеийн сагсан бөмбөгчид, сагсан бөмбөгт хайртай хүн бүхэн НБА-гийн стандарт бүхий орчин үеийн шинэ ордонтой боллоо.

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, сагсан бөмбөгийн “Алдар”-ын танхимын гишүүн Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордон хоёр жил гаруйн хугацаанд сүндэрлэж лигийн эхний тоглолтоо хүлээн авахад бэлэн боллоо.

Сагсан бөмбөгийн шинэ ордноос гадна тамирчдын бэлтгэлийн заал, зочид буудал Монголын үндэсний олимпийн цогцолбор болон Хандгайтад баригдсан.

Олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэдэн жилийн өмнө хуучнаар ССАЖЯ-ны урилгаар манай улсад ирж, спортын бэлтгэлийн төвийн байршлуудыг тогтоосныг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан.

Монгол Улсад нийт 10 гаруй байршил тогтоосны хоёр нь Улаанбаатарт байсан. Нэг нь мэдээж Хандгайт, нөгөөх нь Багахангай дүүрэг.

Сагсан бөмбөгийн шинэ ордны хувьд хоёр заалтай. Үндэсний супер лигийн тоглолт явагдах заал нь 2000 гаруй хүний суудалтай.

НБА-гийн стандартын дагуу шал, шийд, онооны самбар, дэлгэц, тоног төхөөрөмж, дуу хөгжим, гэрэлтүүлэг зэргийг хийжээ. Зөвхөн шалны тухайд гэхэд дундаа амортизатортой 8-9 үеэс бүтсэн. Зөөлөвч бүхий дөрвөн үеэс бүрдсэн, ил харагдах нэг ч ширхэг эрэг шураг, хадаас байхгүй.

Зориулалтын бус шалны улмаас сагсан бөмбөгчдийн хувьд үсэрч буух тоолонд үе хамгаалсан  зөөлөн эд нь гэмтэж нас ахисан хойно нь шохойждог гэдэг. Сагсан бөмбөгчид бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах эрүүл, аюулгүй орчинг ийнхүү дээд зэргээр бүрдүүлжээ.

Самбарын тухайд НБА-гийн тоглолтод ашиглаж буй “Портер” брэндийнх. Цогцолборт Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Алдар”-ын танхим байрлана.

Хоёр дахь заал нь 400 хүний суудалтай, иж бүрэн тоноглолтой.

Хоёр заалыг холбосон 80 хүний ортой зочид буудал , фитнес заал, саун, душ, хувцас солих хоёр том өрөөнөөс бүрдэх бэлтгэлийн баазыг фото нийтлэлээс үзээрэй.

Спорт цогцолборын дор 100 автомашины багтаамж бүхий гражтай. Ордны гадаа 250 машины ил зогсоолыг байгуулж өгчээ.

Сагсан бөмбөгийн төдийгүй их спортын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулах орчин үеийн олимпийн цогцолборыг босгосон Д.Содномзундуй агсны хань ижил, үр хүүхэд, ач зээ болон Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олонд спорт сонирхогчдын өмнөөс талархлаа илэрхийлье.

Цогцолборын албан ёсны нээлт тавдугаар сарын 11-нд болно.

Үндэсний супер лигийн финалын цуврал тоглолтын гал гарсан тулааны үзэгчид Спортын төв ордонд багтахгүй байгаа.

Иймд нээлтээсээ урьтаж сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хүсэлтийг биелүүлж Үндэсний Супер лигийн хүрэл медалийн тоглолт, аваргын төлөөх цуврал тоглолтыг хүлээн авч байна.

400 хүний багтаамжтай хоёр дахь заал 400 хүний багтаамжтай хоёр дахь заал

Тамирчдын амралтын өрөө Тамирчдын амралтын өрөө

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан