gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байна

Б.Эрдэнэчимэг
2015-04-29
0
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
2015-04-29
Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байна Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Саяхныг хүртэл манай улс ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдсан, хаалттай, зөвхөн коммунист орнуудтай дипломат харилцаа тогтоодог, жижиг улс байв.

Харин сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдөн, бид олон улсын тавцан дахь Монгол хэмээх байр сууриа улам бүр бэхжүүлсээр байна. Хоёр жилийн өмнө бид  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Мөн Тони Блэйр, Хиллари Клинтон зэрэг өмнө нь зөвхөн телевизээр  хардаг байсан томоохон улс төрчид Монголд буугаад морддог болжээ.

Тэгвэл ирэх сарын 4, 5-нд мэдээллийн технологийн салбар дахь тэргүүлэгчид болон төр засгийн өндөр албан тушаалтнууд Монголд хоёр өдрийн турш хуралдана.   

Даваа гарагт Төрийн ордонд болох бага хурлыг Ерөнхийлөгч нээн үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавина. 

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа юм. Иймд манай улс тус эвслийн Сайд нарын тавдугаар бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулна. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгоор энэ бага хурлыг жил бүр зохион байгуулдаг байна.

“Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиулэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн дор “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг бага хурлаар хэлэлцэнэ.

Энэ хуралд 60-аад орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор Google, Mozilla, Twitter зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд төлөөллөө ирүүлэхээр болжээ. Мөн ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Эмнэсти интернэйшнл, Дижитал партнерс глобал, Human rights watch зэрэг иргэний нийгмийн, судалгааны байгууллагуудын төлөөлөл, нийт 300 хүн оролцох юм байна.

Ирэх даваа гарагт Төрийн ордонд болох бага хурлыг Ерөнхийлөгч нээн үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавих юм. Хоёр өдөр үргэлжлэх энэ бага хурлыг хаан, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхээр төлөвлөж байна.

Ази тивд анх удаа хуралдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн энэ удаагийн бага хурлыг Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам” сан, “Цахим өртөө холбоо” хамтран зохион байгуулах талаар өнөөдөр ГХЯ-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Олон улсын томоохон зочид төлөөлөгчид ирэх тул тавдугаар бага хуралд зориулан бүтээсэн бэлгэдэл, шуудангийн блок маркийг ч танилцууллаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан