gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын ОУВС-гаас зээлжих тусгай эрхийг нэмэгдүүллээ

Э.Оргил
Улс төр
2015-04-16
0
Twitter logo
 
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ОУВС-гаас Монгол Улсын зээлжих тусгай эрх 51.1 сая доллар байгаа бөгөөд үүнийг 72.3 сая доллар болгож өөрчлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ. Тус сангийн гишүүн дэлхийн 170 гаруй орноос 80 хувь нь энэ жишгээр зээлжих квотоо өсгөсөн байна. Манай улсын хувьд энэ асуудлыг 2010 онд тавьсан ч одоо хэр нь шийдэгдээгүй байгаа аж.

“Квот өсгөсний гол давуу тал эдийн засаг хүндэрсэн үед тус сангаас дэмжлэг авах эрхээ илүү нэмэгдүүлж буй хэрэг. Сангийн гишүүн орнуудын 80 хувь нь мөнгөө төлөөд, квотоо өсгөсөн. Монгол Улс квотоо өсгөхийн тулд 8 сая доллар төлөх шаардлага гарна. Үүнийг Улсын төсөвт тусгах шаардлагатай” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт УИХ-ын гишүүдэд тайлбарлав.

Улс орнууд бүгд зээлжих тусгай эрхээ нэмэгдүүлж байгаа. Түүнтэй адилаар Монгол Улс өөрийн эрхийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж холбогдох хуульд энэ өөрчлөлтийг оруулж байгаа юм. ОУВС-гийн гишүүнчлэлээс гарсан Европын орон байхгүй бөгөөд Монгол Улс өнөөдрийн байдлаар тус сангаас ямар нэг дэмжлэг аваагүй. Хэрэв дэмжлэг авбал ОУВС-гаас тодорхой хэмжээний шаардлага тавьдаг байна.

Улс орнуудын жишгээр зээлжих тусгай эрхийг нэмэгдүүлэх шаардлагатай, эсэх тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.3 хувь нь дэмжсэнээр Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан