Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл илтгэлээ эхэлж байна. Тэрбээр UB brand, Хөнгөлөлттэй зээл гэсэн төслүүдийг танилцууллаа. Төслийн дараа ЖДҮ-ийн салбарын хэлэлцүүлэг өрнөлөө.
Тус хэлэлцүүлэгт Аж Үйлдвэрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Нийслэлийн засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, “Газар шим” компанийн захирал Ч.Ганбат, ТАСО компанийн захирал Т.Отгонбаяр, "Best Shoes" компанийн захирал Б.Түвдэнням нар оролцож байна.
Аж Үйлдвэрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн:
Аж үйлдвэрийн яамнаас кластер хэлбэрээр, парк хэлбэрээр хөгжүүлье гэж зорьж байна. Нийслэл дээр аж үйлдвэрийн парк бий болгоё.
Хүний нөөцийн тухайд: Манай мэргэжлийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт хиймээр байна. Залуус МСҮТ дээр түрүүлж очихоос илүүтэй хэд хэдэн компаниаар орж үзээд, дараа нь онолоо үзэн, тухайн компанидаа дадлага хийвэл илүү өгөөжтэй юм.
ШУТИС ийн КТМС-ийн профессор н.Оюунцэцэг:
ЖДҮ өөрөө их эмзэг салбар. Эхний үе шатанд төрөөс дэмжлэг хэрэгтэй байдаг гэж олон улсад үздэг. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг эхний ээлжинд худалдаж авах нь их зүйтэй. Яагаад гэвэл манайх асар их нөөцтэй. Төрөөс хэрхэн дэмжих вэ гэхээр Элчин сайдын яамдуудад тухайн улс орныхоо зах зээлийг судлаад манайд тийм бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй байна гэсэн мэдээллийг өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Манайхан зах зээлийн эрэлт хэрэгцээг тэр бүр мэдэрч чаддаггүй. Бэлэг дурсгал, гар урлалын бизнес хөгжих бүрэн боломжтой. Юуг хэнд зориулж байгаа гэдгээ бодохгүй байна, эрэлт хэрэгцээгээ судлахгүй байна. Судлаач сургуулиуд анхаарч ажиллах ёстой. Төгсч байгаа оюутныг практик дадлага хийлгэх талаас нь хамтарч ажиллая.

Аж үйлдвэрийн яам хүнд хөнгөн жижиг дунд үйлдвэрийн салбаруудыг хариуцаж ажилладаг. ЖДҮ салбарт ялгалгүйгээр бүгдийг нь дэмжихийг эрмэлздэг. Одоогоор ЖДҮ эрхлэгчдийн нийт экспорт 0,7% байна. Чанартай бүтээгдэхүүн бий болгосны дараа экспортын асуудал яригдана. Бид цаашид инновацийн хөтөлбөрийг боловсруулна. Төр хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага хамтраад шинэлэг санаа гаргасан хүмүүсээ дэмжье гэж байна.
"Best Shoes" компанийн захирал Б.Түвдэнням:
Хувийн хэвшил ЖДҮ-ээс төрсөн. Би 20-иод жил хөдөлмөрлөсөн. Бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахаас өмнө Монголын эрэлт хэрэгцээ ямар байгаа билээ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид гутлын 90 хувийг гаднаас авч байна. Том том үйлдвэрүүдээ бодлогоор дэмжье. Жижиг үйлдвэрүүдээ хэт дэмжээд байна. Массаа чирж явах үйлдвэр манайд алга. Манайх шиг үйлдвэр тав зургааг байгуулахад болно. Зөвхөн хүүхдийн гутал, гоёлын гутал үйлдвэрлэдэг тусдаа үйлдвэрүүд байгуулаач. Өнөөдөр улс орныг авч явах үйлдвэрүүдээ дэмжвэл ард иргэдээ хямраахгүй юм шүү.