gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулганыг ШУУД дамжуулж байна

Р.Адъяасүрэн
Эдийн засаг
2015-04-15
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 53 минут
2015.04.15

"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015" бизнес чуулга уулзалт эхэллээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Улаанбаатар хотын эдийн засгийн нөөц болсон хөгжүүлэх хөшүүрэг болсон хувийн хэвшлийнхэн та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Аливаа улс орны үндэсний бүтээн байгуулалтыг хувийн хэвшил гүйцэтгэсээр ирсэн юм шүү. Бидэнд та бүхний санал бодол идэвх санаачилга юу юунаас илүү чухал юм гэв.

  10 цаг 09 минут
2015.04.15

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй" илтгэлээ тавьж байна.

Тэрбээр илтгэл гэхээс илүүтэй чин сэтгэлийн яриа минь юм шүү. Та бүхний татварын орлогоор бид цалинжиж үр хүүхдээ тэжээж амьдрал ахуйгаа авч явдаг. Бид үйлчлэх засаглал байх ёстой. Тэрнээс засаглаж удирдах ёсгүй. Социализмын энэ хуучин үзлээс салах хэрэгтэй. Мобиком, Голомт шиг үйлчилж байх ёстой. ТЭДИ шиг томоохон үйлчилгээний төвийг бид удахгүй байгуулах гэж байгаа гэлээ.

Нийслэлийн Засаг даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж хүлээн авна уу.

  10 цаг 18 минут
2015.04.15

Улаанбаатар худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од "Нийслэл хувийн хэвшлийн түншлэл" илтгэлээ тавьж эхэллээ.

Тэрбээр "Хотын нэг асуудал бол нэг талаасаа хүн болгон сайн мэддэг. Асуудлыг шийдвэрлэхэд хүн болгон оролцох ёстой. Зөвхөн хотын даргын асуудал биш. Хувийн хэвшлийнхэн бол ашгийн төлөөх байгууллага. Нийслэл бол нийгмийн ашиг сонирхлын төлөөа байгууллага. Тийм учраас хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой нийтэд мэдээллээ ил тод болгох ёстой" гэдгийг хэлж байна.

Мөн хувийн хэвшил, хотын удирдлага хамтран ажиллаж чадвал илүү их боломж байгаа гэдгийг тэрээр онцолж байна.

  10 цаг 26 минут
2015.04.15

“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” илтгэлийг Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн орлогч дарга Н.Батаа тавьж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хамгийн сүүлд 2013 онд УИХ-аар баталсан байдаг. Хот байгуулалтынх нь хувьд яаж төлөвлөх вэ гэдэг талаас нь төлөвлөж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн цогц төлөвлөлтийг өнөөдөр хүртэл хийж байгаагүй. 2030 он хүртэлх төлөвлөгөөнд зам гудамж, сургууль цэцэрлэгийн тоо зэрэг барилгын норм нормативын төлөвлөлтийг орон зайн хувьд хийсэн байдаг гэдгийг тэрээр хэллээ.

Хотын цаашдын хөгжлийг төр хувийн хэвшлийн түншлэлгүйгээр харахгүй байна. Тэнцвэртэй байж хот хөгжинө. Улаанбаатар зөвхөн төрийн байгууллагууд байх орон зай гэхээсээ илүү хүмүүс амьдрах орон зай тиймээс төр хувийн хэвшил тэнцвэртэй байх хэрэгтэй гэдгийг тэрээр онцолж байна.

Эдийн засгийн хувьд хөгжихөд таатай нөхцөл байдал хотод бий гэдгийг Н.Батаа хэллээ.

  10 цаг 47 минут
2015.04.15

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр" илтгэл эхэллээ.

"1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг хийж эхэлснээс хойш 6 удаагийн төлөвлөгөө гаргасан байдаг. Анхны 4 төлөвлөгөөг ЗХУ-ын инженер техникийн ажилчид хийсэн бол 6 дахь төлөвлөгөөг Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хийсэн байдаг. Бид цаашдаа энэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бодлого баримталж байна. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана. Сайн Засаглал, дэвшилтэт эрхзүйн орчин бүхий хот болгохоор зорьж байна" гэдгийг тэрээр хэлж байна.

Орон сууцны талаар урт хугацаанд төлбөрийн чадварт нийцсэн стратегийн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Дунд хугацаанд нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг ИТХ-аар баталсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хувийн хэвшлийнхэн 100 хувь хариуцаж байна. Дэд бүтэц дээр л хотын зүгээс асуудлыг шийдвэрлэж байна. Хуучин орон сууцыг барилгажуулах ажлыг өнгөрсөн жилээс эхлээд байна.  

Өнөөдөр бид бүх үйлчилгээг хотын төвөөс бий болгодог бол дэд төвүүдийг бий болгосноор үүнийг задлах боломжтой болно. Баянхошуунд амьдардаг иргэн Нарантуул зах руу явдаг биш тухайн орчиндоо үйлчилгээ авах боломжтой болно.

Хувийн хэвшлийн чамлахааргүй нөөцийг ашиглахын төлөө бид хамтран ажиллах шаардлагатай байна гэснээр түүний илтгэл өндөрлөлөө.

  11 цаг 03 минут
2015.04.15

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавьж байна.

Тэрээр хувийн хэвшлийн санаачлагаар юу хийж болох талаар илтгэлдээ дурдах юм байна. Гаднын өндөр зэрэглэлтэй хотууд шиг болохын тулд юу хийж болох талаар нэгтгэсэн байдлаар танилцуулах юм.

"Хэдхэн жилийн өмнө бид дараагийн Дубай Улаанбаатар хот байх юм байна гэж ярьж байсан. Аялал жуулчлалын компаниудын дүр зургийг нэгтгээд үзэхэд бид орчин үеийн Улаанбаатар Хаан Сити гэдэг зорилт дэвшүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод дугуйтай хүн явах тэр байтугай явган хүн ч эрсдэлтэй замаар явдаг. Хотын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйн замтай болох хэрэгтэй. Туул гол болон Богд уулыг аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй байна. Энэ бүгдийг хувийн хэвшлийн хөрөнгөөр шийдэх боломжтой. Ер нь Улаанбаатар хотыг агаарын гудамж байгуулах санаа байна. Гол гудамжуудыг холбоход 18 км орчим болох юм. Үүнийг ч хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Ингээд нөгөө агаарын бохирдол, түгжрэл гэх мэт асуудлаас холдох боломжтой. Томоохон татваргүй барааны дэлгүүр байгуулах нийтдээ 10 орчим тэрбум доллараар баригдах боломжтой. Энэ зүгээр төсөөлөл биш биелж болох боломжтой төслүүд" гэдгийг тэрээр хэллээ.

Хөрөнгө оруулалтын таатай, баталгаатай орчинг бий болгож, амлаж чадах юм бол энэ бүхэн боломжтой. Үүний тулд банк санхүүгийн секторын шинэчлэл хийх шаардлагатай. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Эдгээрийг байгуулснаар аялал жуулчлалын салбар хөгжих үндэслэл болно гэдгийг тэрээр онцоллоо.

  11 цаг 15 минут
2015.04.15

“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” илтгэлийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа тавьж байна.

  11 цаг 25 минут
2015.04.15

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт “Худалдан авалт, шилэн тендер” илтгэл тавьж байна.

Тэрээр 2015 онд 260 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ гэв. Үүний 90 тэрбум төгрөгийн эрх нь тус байгууллагад шилжин иржээ. Худалдан авах ажиллагааны газраас бүх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Иймд хараат бусаар ажиллах Үнэлгээний хороо байгуулжээ. Тэд хувийн хэвшлийнхэнд туслагч, зөвлөгч байх амлалт өглөө. 

  11 цаг 30 минут
2015.04.15

Хөрөнгө оруулагчид өмнө нь татварын ерөнхий газраас татварын өр төлбөргүй гэх албан бичиг авчирдаг байж. Үүнийг хуурамчаар үйлдсэн хэргүүд гарсан тул ийм шаардлага тавихаа зогсоожээ. 

  11 цаг 34 минут
2015.04.15

Тендерийн бичиг баримт дундаасаа алга болох зэрэг зөрчил илэрлэг тул лац ашиглах болсноор энэ зөрчил бүрэн арилжээ. Нийслэлийн худалдан авах газрын бүхий л үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг ч Ю.Идэрцогт дарга онцлов. 

2014 онд Сангийн яамнаас Үнэлгээний хороонд хэд хэдэн шалгалт оруулсан байна.

Тендерийн шаардлагад 2 шинэ зүйл нэмэгдсэн нь аваар ослыг багасгах зорилгоор гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх гэдэг заалт юм. Мөн дотоодын компанидаа илүү дэмжихээр болжээ.    

  11 цаг 52 минут
2015.04.15

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл "Найрсаг Улаанбаатар хөтөлбөр" сэдвээр илтгэл тавьж байна.

  11 цаг 56 минут
2015.04.15

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг нийслэлийн ажилтнууд өдөр бүр хийсэн ажлаа тайлагнадаг болгох, ингэснээр ажилтнуудын бүтээмж дээшлэх талаар онцоллоо. Төрийн буюу нийслэлийн үйлчилгээг иргэн бүрийн гэрт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Б.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл, Улаанбаатарын худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од, тус танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Р. Шоэлхаммэр нар хэлэлцүүлэгт оролцож байна.

Б.Баттулга дарга хотын иргэдийн хамгийн том баялаг болох газрыг эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо. Мөн тэрээр УИХ-д зарим тохиолдолд хуулийн төсөл улам муудаж гардаг, хугацаа алддаг гэв.   

Хотын удирдлагад тохиолдож байгаа хүндрэл хуулийн хангалтгүй орчин байдаг байна. Жишээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Газар албадан чөлөөлөх тухай хууль баталсан байх шаардлагатай юм байна. Гэтэл энэ хууль байхгүй учир нийслэлийн ИТХ-аас журам батлан, ажлаа явуулж байгаа аж.

Харин хотын дарга Э.Бат-Үүл хувийн хэвшлийнхэнтэйгээ хөтлөлцөөд Дэлхийн банк, АХБ-нд очоод төслөө хамт танилцуулбал илүү их итгэл төрүүлэн, санхүүжилт босгох боломжтой гэв.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Р. Шоэлхаммэр байршлаа сайн ашиглах нь аливаа бизнест давуу тал олгодог. Улаанбаатар хот Зүүн Хойд Азийн гол цэг. Бид хотын удирдлагатай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн хэмжээний томоохон байгууллагууд, банкууд УБ-т оффисоо нээжээ. Тэгэхээр та нар олон хамтрагчтай болсон байна гэв. Тэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. 

Улаанбаатарын худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин Казиногийн тухай хуулийн төсөлд хотын удирдлага идэвхтэй оролцох ёстой гэдэг  санал дэвшүүлэв.

  12 цаг 30 минут
2015.04.15

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Э.Бат-Үүл: 2030 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө их ерөнхий. Дэд бүтэц, хүн амын өсөлт зэргийг тооцоолсон. Харин нарийвчилсан төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдын санал дээр түшиглэн хийнэ. Жишээ нь Морин даваанд 65 га газарт дэд төв байгуулах ажил эхэлсэн. Учир нь хөрөнгө оруулагчид дорвитой том ажил сонирхдог. Харин бид энэ том газрын багахан хэсэгт иргэдээ суурьшуулах шаардлага тавьсан.    

АХБ-наас Баянхошууны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 320 сая ам.доларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. 

Барилгын салбарын төлөөлөл н.Батсүх 2 хүсэлт тавьлаа. Нэгдүгээрт, иргэд барилгын компаниудад сөрөг хандан, шүүхэд өгөх нь олон байгааг дуулгалаа. Шинэ барилга барих бол эргэн тойронд нь буюу 45 метрийн дотор оршин суудаг иргэдээс санал асуудаг журмыг цуцлуулах хүсэлт тавьсан юм. Харин хотын дарга иргэд өөрсдөө хууль зөрчсөн шаардлагыг барилгын компанид тавьсан тохиолдол гарсныг онцлоод, журам бол байх ёстой, тэдний өмчийг үнэгүйдүүлэх аюул гардаг гэв. Харин барилга барих зөвшөөрлийг өмнөхөөс илүү хурдан шуурхай олгох болжээ. 2012 онтой харьцуулахад барилга барих зөвшөөрлийн тоо 3 дахин өссөн байна.     

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй барилгын компаниудад тулгардаг нэг асуудал нь газрын эзэн өндөр үнэ хэлдэг явдал аж. Иймд хотын удирдлага газрын нэгжийн үнэ тогтоох ёстой гэсэн байр суурийг чуулганд оролцогч илэрхийлсэн юм. Харин арилжаа хийж буй хоёр талын дундуур хот орох ёсгүй гэдэг дээр хотын дарга болон ИТХ-ын дарга нэгдлээ.   

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015" чуулганд оролцогчид амьдрал тэтгэх ус дутагдаж байна, хотын газар хүүхдийн зулйа шиг эмзэг боллоо гэх мэт саналуудыг дэвшүүлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө. Үргэлжлүүлэн салбар хуралдаанууд болох юм.    

  12 цаг 34 минут
2015.04.15

      13 цаг 09 минут
    2015.04.15

    Улаанбаатар хотын хөгжлийн төлөө тунхаг бичигт өнөөдрийн чуулганыг зохион байуулагч талууд болох нийслэлийн удирдлага болон Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдлагууд гарын үсэг зурлаа.  
     
      14 цаг 48 минут
    2015.04.15

    Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015 бизнес чуулга уулзалтын Гэр хорооллын барилгажилт хэлэлцүүлэг эхэллээ.

    Ш.Ганхуяг Гэр хорооллын дахин төлөвлөлт, Дахин төлөвлөлтөд тулгарч буй хөрөнгө оруулалтын асуудлууд сэдвээр илтгэл тавилаа.

    Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр хэлэхдээ "Дахин төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар есөн дүүргийн 6 байршилд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар ажиллаж бна. Мөн шинэ суурьшлыг бий болгох зураг төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн болсон бна. Мөн хуучны 150 барилгыг ашиглахыг хориглож дахин барилгажуулах шийдвэр гаргасан" гэв.

      14 цаг 57 минут
    2015.04.15

    Н.БАТАА: УЛААНБААТАРЫГ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ТӨВ БОЛГОХ НЬ БИДНИЙ МӨРӨӨДӨЛ

    “Улаанбаатарын хөрөнгө оруулалт-2015” чуулга уулзалтын “Олон улсын санхүүгийн төв, арбитр” сэдэвт салбар хуралдаанаар Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болгох тухай нийслэлээс гаргасан зорилтыг хэлэлцлээ. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсаны нэг үндсэн зорилго нь энэ аж. Тиймээс том зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд ажиллах нь хөрөнгө оруулалтыг татах, хотыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэсэн санал гарч байв.

    Монголын банкуудын холбооны төлөөлөл Б.Найдалаа: Монголын эдийн засгийн 90 хувийг банкны салбар эзэлдэг. Банкуудын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ий 103 хувьтай тэнцэж байна. 1000 хүн тутмаас 303 нь банкны зээлтэй байна. Ийм нөхцөлд зээлийн хүүг бууруулах боломжгүй. Улаанбаатар олон улсын санхүүгийн төв болох боломжтой.

    Үүний тулд төрийн бодлогоор боловсруулсан санхүүжилтийн цоо шинэ стратеги хэрэгтэй гэв. Мөн тэрбээр улс орныг тогтвортой хөгжүүлэхийн тулд дотоодын хөрөнгө хамгийн чухал. Төрөл бүрийн сангууд манайд хангалттай бий. Мөнгө нь гол биш, зөв менежмент л хамгийн чухал гэж хэллээ.

    Салбар хуралдааны үеэр Улаанбаатарын худалдааны танхимын дэргэд Олон улсын арбитр байгуулах тухай асуудал яригдсаныг хуралд оролцогчид хоёр талтай хүлээн авч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал,

    УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил: Надад санал тавьсны дагуу хэдэн хүнтэй хамтарч Улаанбаатарын арбитрын дүрмийг бичээд дуусаж байна. Гэхдээ Улаанбаатарын арбитр Олон улсын арбитр болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллах боломжгүй. Монголд ирж хэрэг, маргаанаас шийдүүлдэг бизнесийн байгууллага гэж байхгүй.

    Харин том зорилт дэвшүүлээд Улаанбаатарын түвшинд хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулж болно. Энэ байгууллага бизнесийн аливаа маргааныг зуучлан эвлэрүүлэх, бага мөнгөн дүнтэй жижиг хэмжээний маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндсэн чиглэлтэй ажиллана гэж ярилаа.

    Тэрбээр Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болгоно гэдэг бүтэшгүй зүйл гэсэн бол Нийслэлийн Засаг даргын Санхүү хариуцсан орлогч дарга Н.Батаа: Энэ нь бидний мөрөөдөл. Бид мөрөөдөлтэй, тодорхой зорилготой байж урагш хөгжинэ. Энэ чиглэлээр санхүү, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв.

      14 цаг 58 минут
    2015.04.15

    Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн талаар Ш.Ганхуяг илтгэлдээ "Гэр хорооллын өнөөгийн бүтэц эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдээгүй. Нийслэлийн найман дүүргийн 1,5 мян га газар төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж бна. Хамгийн богино хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр юм. Энэхүү төсөлд иргэд, төсөл хэрэгжүүлэгч компани, төр- нийслэл гэсэн түншлэлээр оролцох ёстой гэв.

      15 цаг 01 минут
    2015.04.15
     Дахин төлөвлөлтөнд тулгарч буй хөрөнгө оруулалтын асуудлаар Ц.Эрдэмбаяр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн онцлог агаарын хөрс, орчин усны бохирдолтой байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, газар өмчлүүлэх,хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар РРР төсөл хэрэгжихэд таатай нөхцөл бүрдэнэ. Уялдаа хамтын ажиллагаанд холбоотой уялдаа сүлжээ нэгдэх ёстой. Дэд бүтцийн хангамж гол асуудал болдог. Хөрөнгө оруулагчид дэд бүтцийн асуудал ойлгомжгүй байдаг. Үүнийг нийслэл зохицуулснаар хөрөнгө оруулалт татаж чадна. Зээл хөрөнгө оруулалтын хувьд 3 гэрчилгээ нь баталгаа болж чаддаггүй. Төслөөс бүгд хожих ёстой" гэв.

      15 цаг 31 минут
    2015.04.15

    Гэр хорооллын барилгажилт салбар хуралдаантай холбоотой хэлэлцүүлэг эхэллээ.

    Салбар хуралдааны зочдоор:

    С.Очирбат -Нийслэлийн Засаг даргын орлогч

    С.Цэдэнсодном -Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга

    М. Нямбаяр -Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга

    Г.Загдсамбар -Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга

    Б.Нэмэхбаяр -Заг компанийн ерөнхий захирал

    Б.Наранзул -НАЗУ групп ХХК

    Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат "Дахин төлөвлөлттэй холбоотой тулгардаг гол асуудал бол газар. Газрын тухай хууль батлагдсанаас  хойш өөрчлөлт орохгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Үе, үеийн буюу гурван УИХ дамнаж шийдэгдэхгүй байна. Тэгэхээр бид тодорхой журам гаргасан. Бид бүтэн жил олгодог байсан зөвшөөрлийг нэг улиралд олгодог болсон" гэв.

      16 цаг 35 минут
    2015.04.15

    Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл илтгэлээ эхэлж байна. Тэрбээр UB brand, Хөнгөлөлттэй зээл гэсэн төслүүдийг танилцууллаа. Төслийн дараа ЖДҮ-ийн салбарын хэлэлцүүлэг өрнөлөө.

    Тус хэлэлцүүлэгт Аж Үйлдвэрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Нийслэлийн засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,  “Газар шим” компанийн захирал Ч.Ганбат, ТАСО компанийн захирал Т.Отгонбаяр, "Best Shoes" компанийн захирал Б.Түвдэнням нар оролцож байна.

    Аж Үйлдвэрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн:

    Аж үйлдвэрийн яамнаас кластер хэлбэрээр, парк хэлбэрээр хөгжүүлье гэж зорьж байна. Нийслэл дээр аж үйлдвэрийн парк бий болгоё.

    Хүний нөөцийн тухайд: Манай мэргэжлийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт хиймээр байна. Залуус МСҮТ дээр түрүүлж очихоос илүүтэй хэд хэдэн компаниаар орж үзээд, дараа нь онолоо үзэн, тухайн компанидаа дадлага хийвэл илүү өгөөжтэй юм.

    ШУТИС ийн КТМС-ийн профессор н.Оюунцэцэг:

    ЖДҮ өөрөө их эмзэг салбар. Эхний үе шатанд төрөөс дэмжлэг хэрэгтэй байдаг гэж олон улсад үздэг. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг эхний ээлжинд худалдаж авах нь их зүйтэй. Яагаад гэвэл манайх асар их нөөцтэй. Төрөөс хэрхэн дэмжих вэ гэхээр Элчин сайдын яамдуудад тухайн улс орныхоо зах зээлийг судлаад манайд тийм бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй байна гэсэн мэдээллийг өгөх хэрэгтэй гэж бодож байна.

    Манайхан зах зээлийн эрэлт хэрэгцээг тэр бүр мэдэрч чаддаггүй. Бэлэг дурсгал, гар урлалын бизнес хөгжих бүрэн боломжтой. Юуг хэнд зориулж байгаа гэдгээ бодохгүй байна, эрэлт хэрэгцээгээ судлахгүй байна. Судлаач сургуулиуд анхаарч ажиллах ёстой. Төгсч байгаа оюутныг практик дадлага хийлгэх талаас нь хамтарч ажиллая.

    Аж үйлдвэрийн яам хүнд хөнгөн жижиг дунд үйлдвэрийн салбаруудыг хариуцаж ажилладаг. ЖДҮ салбарт ялгалгүйгээр бүгдийг нь дэмжихийг эрмэлздэг. Одоогоор ЖДҮ эрхлэгчдийн нийт экспорт 0,7% байна. Чанартай бүтээгдэхүүн бий болгосны дараа экспортын асуудал яригдана. Бид цаашид инновацийн хөтөлбөрийг боловсруулна. Төр хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага хамтраад шинэлэг санаа гаргасан хүмүүсээ дэмжье гэж байна.

    "Best Shoes" компанийн захирал Б.Түвдэнням:

    Хувийн хэвшил ЖДҮ-ээс төрсөн. Би 20-иод жил хөдөлмөрлөсөн. Бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахаас өмнө Монголын эрэлт хэрэгцээ ямар байгаа билээ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид гутлын 90 хувийг гаднаас авч байна. Том том үйлдвэрүүдээ бодлогоор дэмжье. Жижиг үйлдвэрүүдээ хэт дэмжээд байна. Массаа чирж явах үйлдвэр манайд алга. Манайх шиг үйлдвэр тав зургааг байгуулахад болно. Зөвхөн хүүхдийн гутал, гоёлын гутал үйлдвэрлэдэг тусдаа үйлдвэрүүд байгуулаач. Өнөөдөр улс орныг авч явах үйлдвэрүүдээ дэмжвэл ард иргэдээ хямраахгүй юм шүү.

      16 цаг 38 минут
    2015.04.15

    Найрсаг Улаанбаатар хэлэлцүүлэг эхэллээ.
    Жуулчдыг ая тухтай, аюулгүй аялах боломжоор хангах чиглэлээр Улаанбаатар хот илүү анхаарч ажиллана. Хотын гудамж, зам талбайг гэрэлтүүлж, хяналтын тогтолцоог сайжруулах нь найрсаг хот болох эхлэл гэж мэдээллээ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан