Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт түүхий эд, таваарын бүтээгдэхүүний доогуур үнэ, голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлтийн улмаас 2015-2016 онуудад сайн хэвээр байх болно гэжээ.
Тус тайланд хөгжиж буй улс орнуудын ДНБ-ийн өсөлт 2015-2016 онуудад 2014 оны адил 6,3 хувь байхаар харагдаж байна.
/Инфографикийг О.Сүхбат/
Энэхүү таамаглал нь инфляци, төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай болно. Харин 2016 онд эдийн засгийн өсөлт гадаад орчин тогтвортой байж, 2015 онд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт сэргэнэ гэж үзсэнээр 5 хувь болж нэмэгдэх боломжтой гэв.
Төсөв мөнгөний тэлэх бодлого хэрэгжиж, үндэсний валютын ханш суларснаас үүдэн 2014 оны долоодугаар сард 14,9 хувь хүртэл өссөн хэрэглээний үнийн индекс мөнгөний бодлого чангарсны дүнд 2015 оны хоёрдугаар сард 9,3 хувь болж, 2016 оны эцэс гэхэд төв банкны бодлогоор тодорхойлсон 7 хувийн зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байна гэжээ.
Төлбөрийн тэнцлийн дарамтыг хөнгөлөхийн тулд төсөв, мөнгөний хатуу бодлого барихын зэрэгцээ санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ард иргэд, ялангуяа ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай хэсгийн нийгмийн хамгааллыг хангах нь засгийн газрын нэн тэргүүнд тавих бодлого гэж үзэж байна.
Төв банкны гадаад өглөгийг оролцуулсан төрийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 2010 онд 30 хувиас 2014 онд 77,4 хувь болж өссөн бол нэгтгэж тооцсон төвийн алдагдал өнгөрсөн онд дээд хэмжээнд буюу ДНБ-ийн 11,5 хувьд хүрсэн байна.
Сүүлийн үед хэрэгжүүлсэн төсвийн шинэтгэлийн хүрээнд Хөгжлийн банкны зарлагын зарим хэсгийг төсөвт нэгтгэх зэрэг нааштай алхмууд хийгдсэн хэдий ч цаашид өрийн удирдлагыг сайжруулах, ялангуяа Монголын эдийн засгийн үндсэн салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулах төслүүдэд зээлийн хөрөнгийг зарцуулдаг болох шаардлагатай гэв.
Үүнээс гадна 2017-2018 онуудад тохиож буй зээлийн томоохон эргэн төлөлтүүдэд бэлтгэх нь чухал гэжээ.