gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АХБ: Монгол улсын эдийн засгийн өсөлт 2015 онд 3 хувьтай байна

А.Наранцацрал
Эдийн засаг
2015-03-24
0
Twitter logo
 
Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт түүхий эд, таваарын бүтээгдэхүүний доогуур үнэ, голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлтийн улмаас 2015-2016 онуудад сайн хэвээр байх болно гэжээ.  

Тус тайланд хөгжиж буй улс орнуудын ДНБ-ийн өсөлт 2015-2016 онуудад 2014 оны адил 6,3 хувь байхаар харагдаж байна.

/Инфографикийг О.Сүхбат/

Энэхүү таамаглал нь инфляци, төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай болно. Харин  2016 онд эдийн засгийн өсөлт гадаад орчин тогтвортой байж, 2015 онд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт сэргэнэ гэж үзсэнээр 5 хувь болж нэмэгдэх боломжтой гэв.

Төсөв мөнгөний тэлэх бодлого хэрэгжиж, үндэсний валютын ханш суларснаас үүдэн 2014 оны долоодугаар сард 14,9 хувь хүртэл өссөн хэрэглээний үнийн индекс мөнгөний бодлого чангарсны дүнд 2015 оны хоёрдугаар сард 9,3 хувь болж, 2016 оны эцэс гэхэд төв банкны бодлогоор тодорхойлсон 7 хувийн зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байна гэжээ.

Төлбөрийн тэнцлийн дарамтыг хөнгөлөхийн тулд төсөв, мөнгөний хатуу бодлого барихын зэрэгцээ санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ард иргэд, ялангуяа ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай хэсгийн нийгмийн хамгааллыг хангах нь засгийн газрын нэн тэргүүнд тавих бодлого гэж үзэж байна.

Төв банкны гадаад өглөгийг оролцуулсан төрийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 2010 онд 30 хувиас 2014 онд 77,4 хувь болж өссөн бол нэгтгэж тооцсон төвийн алдагдал өнгөрсөн онд дээд  хэмжээнд буюу ДНБ-ийн 11,5 хувьд хүрсэн байна.

Сүүлийн үед хэрэгжүүлсэн төсвийн шинэтгэлийн хүрээнд Хөгжлийн банкны зарлагын зарим хэсгийг төсөвт нэгтгэх зэрэг нааштай алхмууд хийгдсэн хэдий ч цаашид өрийн удирдлагыг сайжруулах, ялангуяа Монголын эдийн засгийн үндсэн салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулах төслүүдэд зээлийн хөрөнгийг зарцуулдаг болох шаардлагатай гэв.

Үүнээс гадна 2017-2018 онуудад тохиож буй зээлийн томоохон эргэн төлөлтүүдэд бэлтгэх нь чухал гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан