Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 14, 15 дугаарын байрны уулзварын голд 13 давхар орон сууц барьснаас хоёр байрны баруун, зүүн захын арван айлын цонхыг хааж, нар үзэхгүй болгожээ. Оршин суугчид анх 2006 онд барилгын шав тавихаас эхлэн барилга бариулахгүйн тулд тэмцэж, хууль хяналтын байгууллагуудад мэдэгдсэн ч тусыг эс олж орон сууц сүндэрлэсэн байна.
Барилгын дотоод засал чимэглэлийн ажилдаа ороход бэлэн болсон ч зөвшөөрөлгүй газарт баригдсан уг барилгад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй юм. “Адорепропертиз” компанийн эзэмшлийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай уг барилгын С блок буюу хоёр орон сууцны дундах талбайд барьсан хоёр давхар барилгыг буулгах шийдвэрийг ШШГЕГ, Нийслэлийг Засаг даргын захирамж 2011 оны нэгдүгээр сарын 17-нд гарчээ.
Уг шийдвэрийг биелүүлж, өргөтгөлийг буулгах ажлыг 2015 оны гуравдугаар сарын 11-нээс эхэлжээ. Энэ ажлыг “Тод бум констракшн” компани хариуцан ажиллаж байна. “Бид зөвхөн хоёр давхар өргөтгөл буулгах гэрээ байгуулсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд дахин 10 гаруй хоногийн ажил болохоор байна. Харин 13 давхрыг буулгах, эсэхийг мэдэхгүй” гэж тус компанийн ажилтан ярилаа.
Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Баянбатаас тодруулахад, “ШШГЕГ-аас гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн С блок буюу хоёр орон сууцны дунд барьсан өргөтгөлийг буулгаж байгаа. Ийм шийдвэр 2011 онд гарсан боловч “Адорепропертиз” компани хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс өнөөг хүргэсэн юм билээ.
С блокийг нураах шийдвэрийг 2012 онд Ц.Мөнхбаяр дарга нийслэлийн Засаг дарга байхдаа гаргасан. Буулгах ажилд шаардлагатай санхүүжилтийг тус компани гаргаж байгаа. Харин 13 давхар үндсэн барилгатай холбоотой маргаан шүүхийн шатанд яваа гэж дуулсан. Нийслэлийн Засаг дарга ШШГЕГ-ын шийдвэрийг үндэслэн захирамж гаргадаг” гэсэн тайлбар өглөө.
АНХ БАРИЛГЫГ БҮХЭЛД НУРААХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН
15 дугаар байрны оршин суугч нэрээ хэлэхийг хүсээгүй залуугаас энэ талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Танайх аль тал руугаа харсан цонхнуудтай вэ?
-Урагшаа харсан хоёр, баруун тийш харсан нэг цонхтой. Өглөөний нар мандахаас эхлээд орой нар жаргах хүртэл цонхоор нар тусдаг байсан. Энэ барилга баригдсанаас хойш өдөр 12.00 цагийн үед нар дөнгөж шагайгаад л, орой ч жаргах нар үзэхээ больсон. Нар хааж орон сууц барихаас өмнө манай байр маш халуун байдаг байсан. Харин гэрт нар тусахгүй болсноос хойш гэр харанхуй, маш хүйтэн, зузаан хувцастай тохь, тух муутай амьдрах боллоо.
-Энэ 13 давхар хэзээ баригдсан юм бэ?
-2006 оноос эхлээд 2-3 жилд баригдсан. Тэр хооронд цонх нь хаагдсан арван айл шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээр явж байгаад баригдаж дууссаных нь дараа газрын зөвшөөрлийг цуцлуулж таарсан. Түүнээс 6-7 жил ямар ч асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн.
-Тэгэхээр түүнээс хойш барилга дээр нэмж ямар ч ажил явагдаагүй хэрэг үү?
-Тийм ээ. Нураах шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн.
-Гэхдээ нурааж буй хүмүүсийн ярьснаар гол байшинг биш, 14, 15 дугаар байрны голд барьсан өргөтгөлийг нураах юм биш үү?
-Анх барилгыг бүхэлд нь нураах шийдвэр гарсан. Эхлээд өргөтгөлийг нэг компани нураана. Дараа нь өөр компани 13 давхрын нураана гэж хажуугийн айлын хүнээс сонссон.
-13 давхрыг нураах болбол доргилт үүсэж, ойролцоох орон сууцуудад ан цав гарах аюул байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ?
-Байж болно. Нурааж байгаа улсууд нь тэр эрсдэлийг тооцож үзээд хэрэв болохгүй гэвэл нураахгүй үлдээж, хохирсон иргэдийн асуудлыг шийдэх замаар шийдвэрлэж болно.
-Барилгын компани гомдолтой оршин суугчдад мөнгө төгрөг өгөөгүй юү?
-Үгүй. Энэ барилгыг эхлээд барьсан компани өөр компанид зарсан юм шиг байна лээ гэв.