gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дөлгөөн: Манай эдийн засаг Хятадаас хараат гэдэг ч хойд мужийн хэдхэн үйлдвэрээс хамааралтай

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-03-29
0
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “Мөхөшгүй Найдварын Гал”, Томас Фрийдманы “Халуун хавтгай Хавтгай, Хавчигдмал Дэлхий”,  Херман Шерийн “Эрчим хүчний бие даасан байдал” болон "Хятадыг 1 цагт" номын орчуулагч, эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

Тэрээр “Бизнесийн төлөвлөлт ба Сүнз”, “Европын зах зээлд нэвтрэх боломж” зэрэг номыг бичсэн юм.  Бид энэ удаад түүнтэй урд хөрш Хятадын эдийн засгийн талаар ярилцлаа.

МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨЛТ, АЛСЫН ХАРААТАЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

-Та Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг яаж харж байна?
-Монголын эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангана гэдэг маш чухал. Үүний тулд бид зөвхөн дотоод нөхцөл байдлаа судлахаас гадна гадаад орчныг, тэр дундаа Хятадыг судлахаас өөр аргагүй. Бидний хувьд эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахын тулд сар бүр гардаг таван тайлан үзэхэд хангалттай. Хүнээр ярих юм бол энэ таван тайлан бол эмнэлгийн бүх шинжилгээний хариуг харж байна гэсэн үг.

Бидэнд хятадын зах зээл дээр маш том боломж байдаг. Би сүүлийн 4 жилд Хятадыг судлахдаа цаашид ямар бүтээгдэхүүн гаргавал болох бол, манай дотоодын давуу тал юу байна вэ гэдэгт анхаарч байна.

Нэгдүгээрт, статистикийн тайлан. Эндээс ажилгүйдэл, инфляци зэрэг нийгэм, эдийн засгийн индекс, тоонууд гардаг. Хоёр дахь нь гаалийн гадаад худалдааны тайлан. Энэ тайланд Монгол улс аль улсаас ямар бараа бүтээгдэхүүн татан худалдан авсан болон бид хаашаа юу гаргасныг харж болно. Сангийн Яамнаас гаргадаг тайланд тухайн сард төсвийн орлого, зарлага хэр байна, өмнө төлөвлөсөнтэй нийцэж байгаа эсэх, хэр алдагдал хүлээж байгаатай танилцаж болно.

Дөрөв дэх нь Монголбанкны тайлан. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, банкуудын нийт зээл, чанаргүй зээл хэд гээд зах зээл дээрх мөнгөний эргэлтийн талаар маш сайн мэдээлэл авч чадна.

Тав дахь нь татварын тайлан. Татварын тайлан дээр ямар салбар хэр их орлоготой байгаа, уул уурхайн салбар хэр их ашигт малтмал ашигласны төлбөр төлж байна, хөдлөх хөрөнгийн татвар хэдэн хувийн биелэлттэй байна, онцгой албан татварын хэмжээ хэр байв гэсэн мэдээлэл багтдаг.

-Энэ мэдээллийг судалснаар ямар үр дүнд хүрэх вэ?
-Сая дурдсан өнөөгийн нөхцөл байдал дээр тогтмол шинжилгээ хийгээд явбал богино хугацаанд ямар өөрчлөлт гарахыг мэдэж чадна. Манай улсын байгууллагад тийм чадавх хангалттай бий. Харин урт хугацаанд ямар зүгт явахаа, ямар өөрчлөлт оруулахыг төрийн бодлогоор хэрэгжүүлдэг. Тиймээс манай эдийн засагт урт хугацааны төлөвлөлт, судалгаанд тулгуурласан алсын хараатай бодлого хэрэгтэй байна. Аливаа улс урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахын тулд гадаад орчны шинжилгээг сайн хийдэг. Манай хувьд гадаад орчныг судлахад хоёр хөрш маань маш чухал байр суурь эзэлнэ. Мөн гурав дахь хөрш орнууд орно.

Гадны улсууд дунд манайд хамгийн их нөлөөтэй нь Хятад гэж би боддог. Бид экспорт нэрийн дор энэ улс руу байнга түүхий эд гаргаад байх ёсгүй. Ямар нэг аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Миний харж байгаагаар бидэнд хятадын зах зээл дээр маш том боломж байдаг. Би сүүлийн дөрвөн жилд Хятадыг судалж байхдаа цаашид ямар бүтээгдэхүүн гаргавал болох бол, манай дотоодын давуу тал юу байна вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

-Хятадыг судлах нь эргээд Монголын нөхцөл байдлыг сайтар ойлгоход чиглэсэн байжээ. Тэгвэл судалгаанаасаа бидэнд ямар боломжууд байгаа гэж харж байна?
-Олон боломж бий, мөн анхаарч хэрэгжүүлэхгүй бол эргээд эрсдэлд орох зүйлс ч харагдаж байна. Жишээлбэл ажлын байр ихээр бий болгодог аж үйлдвэрлэлийг аваад үзье. Дэлхийн банкны ахлах зөвлөх асан Жастин Ифү Лингийн онцолсноор дараагийн 15 жилд Хятадаас 83 сая ажлын байр гадагш гарна. Анх Дэнг Сиопин 1980-д оны эхнээс нээлттэй хаалганы бодлого явуулснаас хойш 2000 оны дунд хүртэл Хятадын экспортын бараанд өндөр технологи шаарддаггүй бараа болох бэлэн хувцас, хүүхдийн тоглоом дийлэнх хувийг эзэлдэг байсан.

Харин өнөөдөр илүү өндөр технологи ашиглаж үйлдвэрлэдэг, технологийн бүтээгдэхүүн болох ухаалаг гар утас, нарны зай зэрэг эзэлж байна. Энэ хэрээр хятад ажилчдын ур чадвар өсөн, орлого нэмэгдэж байгаа болохоор цалин өсч байна. Тиймээс нөгөө хямд ажиллах хүчин ашигладаг бэлэн хувцас үйлдвэрлэгчид Филиппин, Вьетнам, Мексик рүү шилжээд эхэлсэн. Бүтээмж багатай, өндөр технологи шаарддаггүй ажлын байр болох оёдолчин, эсгүүрчин, үйлдвэрийн механикч гэх мэт 83 сая ажлын байр ирэх 15 жилд бусад улс руу шилжинэ гэж Дэлхийн Банк таамагласан. Бидэнд эндээс 150 мянган ажлын байр бий болгох үйлдвэр оруулж ирэхэд л манайд ажилгүйдэл алга болно.
 
Хэдийгээр эдгээр ажлын байр Хятадаас гарлаа ч гэсэн дэлхийн хэрэглээ хэвээрээ үлдэнэ. Тэнд манай Нарантуулын худалдаачдын очиж авдаг хувцасны үйлдвэр хаагдлаа гээд бид хувцас өмсөхөө больчихгүй. Хятадууд ч гэсэн өмсөнө. Нэг жишээ хэлэхэд хятадууд Этиоп улсын Аддис Абабад гутлын үйлдвэр барьсан байна.

Энэ үйлдвэрт 600 гаруй Этиоп ажиллаж байгаа. Тэд цалин авч байна. Өмнө нь Хятадад ажиллаж байсан олон үйлдвэр үүн шиг Африк, Энэтхэг, Вьетнам рүү шилжиж байна, шилжих ч болно. Хятадад нэг үйлдвэр хаагдахад түүний зах зээлийг эзлэхийн тулд хаа нэгтээ нэг үйлдвэр босно.

Яг энийг л бид ашиглах хэрэгтэй. Судалж байгаад Монголын хувьд харьцангуй давуу тал агуулсан үйлдвэрүүдийг энд байгуулчих хэрэгтэй. Этиоп улсын хувьд тэндэхийн ажилчид Этиопчууд, харин үйлдвэрийн эзэн нь Хятад. Бид үйлдвэр байгууллаа гэхэд Монгол эзэнтэй байх уу, эсвэл гадаад эзэнтэй байх уу гэдэг цэвэр манай залуусын овсгоо самбаанаас хамаарна. Эзэн нь хэн байлаа ч гэсэн ажилгүй байгаа залуучууд маань ажилтай болно.

Ар гэрээ авч явах боломж улам нэмэгдэх давуу талтай. Тиймээс Хятадад гарч буй үйлдвэрийн шилжилт хөдөлгөөний үеэр овсгоотой хөдөлж, дотооддоо олон ажлын байр бий болгох үйлдвэрүүдийг босгож чадвал бид Хятадаас бараа авдаг байсан бол эргээд тийшээ экспортолдог болно. Хэрэв ашиглаж чадахгүй бол хэн нэгэн ашиглана. Тэгэхээр энэ орон зайг хэн ч нөхөж болохоор харагдаж байгаа биз?       

-Ажлын байр шилжиж байгаагийн өөр шалтгаан юу юм бэ?
-2014 онд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4000 ам.доллар байхад Хятадад 7300 ам.доллар байв. Тэд биднээс баян байнаа гэсэн үг. Мөн Хятадад дундаж цалин манайхаас өндөр байна. Тэдний авч байгаа цалин манайхаас энэ хэмжээгээр илүү учир дотоодын үйлдвэрүүдийг илүү хямд хөлсөөр ажиллах хүмүүстэй газар руу зөөвөл илүү ашигтай.

Бас нэг шалтгаан нь Хятадад нийт хүн амд эзлэх 18-65 насны, ажиллах хүчний хувь 2012 онд дээд цэгтээ хүрээд, эргээд буурч байгаатай холбоотой. Цаашид тогтмол бууна.

98 САЯ ХЯТАД ЖУУЛЧИН ХИЛИЙН ДЭЭС АЛХAЖ, 128 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ҮРСЭН

-Хятадуудын цалин нэмэгдэж байгаа болохоор манайд үйлдвэр байгуулах нь ашигтай гэсэн үг үү?
-Хоёр талтай. Нэгдүгээрт, тэнд хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаа учир илүү хямд зардалтай улс руу шилжиж байна. Хоёрдугаарт, тус улсын дундаж давхарга хурдацтай тэлж байна. Бид өөрсдийн давуу талыг ашиглаж үйлдвэр байгуулаад тэнд борлуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жилд Хятадын 300 сая өрх ядуурлаас гарч, дундаж давхарга руу шилжлээ.

Дундаж давхарга гэдэг бол аливаа нийгэмд хамгийн их худалдан авалт хийдэг, тухайн нийгмийг авч явдаг анги шүү дээ. МакКензигээс гаргасан судалгааг уншиж байхад 2009 оны байдлаар дэлхийн дундаж давхаргыг бүрдүүлдэг иргэдийн 54 хувь нь Хойд Америк, Европт амьдарч байсан бол 2030 он гэхэд энэ хувь 21 болж буурахаар байна. Үлдсэн нь буюу 66 хувь нь Азид байна.

Тэдний дийлэнхийг Хятадууд бүрдүүлнэ. Энэ нь бидний хувьд боломж. Бид худалдан авах чадвар өндөртэй дундаж давхаргынханд хувцас, тоглоом, цаашлаад боломжтой бол илүү тансаг зэрэглэлийн, хүнсний чанартай бүтээгдэхүүн гээд аль болох ашиг өндөртэй бүтээгдэхүүн нийлүүлэх учиртай. 2030 он гэхэд нүүрс, зэс хоёроо л зараад байвал үнэхээр арчаагүйн шинж. Хятадад юуг үйлдвэрлэхээ больж байгааг анзаарахын сацуу манай өөрийн онцлогтой бүтээгдэхүүнүүдээ гаргах хэрэгтэй.

-Жишээ нь?
Аялал жуулчлалд зарцуулсан хөрөнгийн хэмжээ (тэрбум ам.доллараар)-Бараа бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээ ч байж болно.

2012 онд 83 сая Хятад иргэн гадагшаа аялжээ.

Тэдний 60 хувь нь анх удаа нутгаасаа гарсан байна. Энэ нь бид аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой гэсэн үг.

Саяхан би 2014 оны тоог хартал 98 сая хятад жуулчин хилийн дээс алхжээ. Тэд нийт 128 орчим тэрбум ам.доллар үрсэн. Үүний нэг хувьд л бид сайхан байгаль үзүүлээд буцаахад Оюу Толгойн гаргасан зэстэй тэнцэнэ. Олон боломж байгаа, гэхдээ эрсдэлийг давхар харж хөдлөх хэрэгтэй.

-2030 он гэхэд манай зэс, нүүрсний экспорт ямар байх бол?
-Өнөөдөр манай зэс, төмөр, нүүрс яагаад ийм их хэмжээгээр урагшаа гарч байна гэхээр тэнд маш их хэмжээний барилгажилт явагдаж байна. Коксжсон нүүрсийг гангийн үйлдвэрүүдэд ашиглаж байна. Төмрийг тэнд боловсруулж байна. Зэсийг ч мөн адил. Эндээс гарсан бүтээгдэхүүний дийлэнхийг барилгад болон бусад аж үйлдвэрт ашигладаг.

Үнэнийг хэлэхэд манай эдийн засаг хятадын эдийн засгаас хараат гэж ярьдаг боловч хойд мужийн хэдхэн үйлдвэрээс хамааралтай. Бүр цаашлаад хэдхэн том үйлдвэрээс хамааралтай. Түүнээс Шанхай, Бээжингээс хамаарсан юм байхгүй. ЕвроМонитор байгууллагын гаргасан судалгаанаас харахад Хятадын барилгажилт 2024 онд дээд цэгтээ хүрээд буцаад бууна. Тэр үед нүүрсний үнэ хэд болох уу, зэсийн үнэ хэд болох бол. Үүнд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй.

БИД ХОЁР ТҮВШИНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙЖ НЭГ УЛСААС ХЭТ ХАМААРСАН БАЙДЛАА БУУРУУЛНА

-Бид БНХАУ-ын хөрш орон байлаа гээд эдийн засгийн өсөлтөөс нь шууд хувь хүртэнэ гэсэн үг биш гэж би боддог. Энэ давуу талыг хэрхэн ашиглах нь биднээс хамаарах байх.
-Бид экспортынхоо 88 хувийг урд хөрш рүү гаргадаг. Энэ нь манай эдийн засаг хэт хамааралтай байгааг харуулна. Хятад хилээ хаавал манай гадаад валютын хамгийн том урсгал байхгүй болно.

Экспорт бол бидний гадаад валют олж авдаг дөрвөн гол эх үүсвэрийн хамгийн чухал нь. Бид хоёр түвшинд өөрчлөлт хийж байж нэг улсаас хэт хамаарсан хамаарлыг бууруулна.

Нэгдүгээрт, экспортолж буй орны хамаарлыг бууруулж, төрөлжүүлэх. Ингэхдээ 2014 онд Хятад руу нийт экспортын 88 хувийг гаргаж байсан бол 5 жилийн дараа нийт экспортын 60 хувийг урагшаа, улмаар 10 жилийн дараа гэхэд 30 биш юм гэхэд 40 хувийг Хятад руу гаргаж байхаар бууруулах.

Хоёрдугаарт, бид экспортын барааны тоо, төрлөө олшруулах ёстой. Хятад руу гарч байгаа нийт бараа бүтээгдэхүүний 51 хувийг зэс дангаараа эзэлж байна. Зэс, нүүрс, боловсруулаагүй газрын тос гээд гурван бүтээгдэхүүн Хятад руу гарч байгаа бүх экспортын 80 хувь нь. Экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулах тусам ашигт малтмалын мөчлөгөөс хамаарах хамаарал буурна.

-Хятад гээд ярихаар тэдэнд хийдэггүй зүйл байхгүй. Зүү ч нэвчих аргагүй энэ зах зээлд яаж нэвтрэх вэ. Та бол энэ том зах зээлийг бид ашиглах ёстой гэх юм.
-Харамсалтай нь зүү орох зайгүй буюу дотоодын өрсөлдөөн ихтэй зах зээл. Гэхдээ бидэнд бас боломж байгаа. Хачирхалтай нь энэ хоёрын аль аль нь үнэн. Нэгдүгээрт бид өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Тэнд бүгдийг үйлдвэрлэж байна гээд гаднаас нь зүгээр суугаад байж болохгүй. Жишээ нь манайд үүрэн холбооны салбарт 4 компани ажиллаж байна. Мобиком, Юнител хоёр байгаа юм чинь гээд суугаагүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр Жи-Мобайл ч өөрийн зах зээлтэй болсон.

Монголын давуу тал юу вэ гэвэл энгийн оймс үйлдвэрлэхэд бид давуу талгүй байж болох юм. Тэгвэл яг ямар төрлийн оймс дээр бид харьцангуй давуу талтай гэдгээ харах ёстой. Магадгүй нэйлон оймсонд биш, ноосон оймсон дээр давуу талтай. Түүхий эд нь бидэнд байна, хямд ажиллах хүч байна. Үүнийг сайн менежменттэй хослуулбал хямд өртгөөр гарч таараа. Ингэж бид өөрсдийнхөө сегментийг харах ёстой. Тэгэхгүй хэт томоор нь хараад, айснаасаа болоод хаяад байж болохгүй.

-ОХУ-тай хийдэг худалдааны тухайд?
-Бидний хойд хөршөөс авдаг барааны 90 хувь нь шатахуун. Гэтэл бид өөрсдөө эргүүлээд бараг юу ч гаргаж чаддаггүй. Бид нэг жилд нэг тэрбум илүү ам.долларын алдагдалтай худалдааг хойд хөрштэйгээ хийдэг.  Энэ алдагдлыг бууруулахад л манай гадаад худалдааны тэнцэл ашигтай гарна. Оросын импортын татвар өндөр байж болно. Тэд Европын холбооноос авдаг бүхнээ зогсоолоо.

Эдийн засагч сэтгүүлд бичсэнээр энэ нь жилийн 9 тэрбум ам.доллартай тэнцэх импорт аж. Энэ зах зээлийг одоо бусад орнууд нөхөж байна. Бүр Бразил, Аргентин, Чили зэрэг улсаас хүнсээ татаж байна. Бид яг хажууд нь байгаа атлаа бэлэн биш байдаг. Гэхдээ Орос манай махны хоёр үйлдвэрт зөвшөөрөл олгочихлоо. Энэ бол эхлэл.

-Таны бодсон өөр зах зээл байна уу?
-Япон байна. Бид тэндээс хуучин машин болон сэлбэг хэрэгсэл авахад 2014 онд 367 сая ам.доллар зарцуулсан. Харин манай Япон руу гаргадаг экспорт ердөө 24 сая ам.доллар. Энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Одоо нэг компани Японоос машины тормозны эд ангиа оруулж ирээд энд угсраад буцаагаад Японд нийлүүлж байна.

Хятадад ч яг ийм байдаг. Ipad, Iphone-ийн зарим эд ангийг Япон, Тайвань, Америкаас авчирдаг. Тиймээс экспортыг харахдаа хэдэн хувь нь нэмүү өртөг шингэсэн бэ гэдэг шалгуур тавьдаг. Анх Хятад нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлсэн 1980-аад оны үед тэдний экспортын нийт бүтээгдэхүүний 20 хувь Хятадад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн байсан. Одоо 50 хувь гарчихсан. Өнөөдөр Японы нэг хүнд ноогдох ДНБ 38 000 ам.доллар.

Монголынх 4000 ам.доллар гэвэл манайх 10 дахин бага байна. Хөдөлмөр их шаардсан бүтээгдэхүүн хийхэд Япондоо хийснээс нааш нь авчраад, энд угсраад буцаагаад гаргахад хамаагүй хямд тусах олон бүтээгдэхүүн байж л таараа.

МОНГОЛЫН ТАЛ 97 БҮЛГИЙН 5700 ОРЧИМ ТӨРЛИЙН БАРАА, ЯПОНЫ ТАЛ 97 БҮЛГИЙН 9300 ОРЧИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАРИФЫГ БУУРУУЛНА

-Гэхдээ Япон, ОХУ зэрэг орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ импортын өндөр татвараар маш сайн хамгаалсан байдаг.
-Сая Ч.Сайханбилэг Ерөнхий Сайд Японд айлчлаад “Эдийн Засгийн Түншлэл” байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд бид Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар заасан. Уг хэлэлцээрт Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар заасан байна лээ.

Эдгээр бараа ямар ч гаалийн татваргүй л орж ирнэ бас гадагшаа гарна гэсэн үг.

Үүнээс Монголын тал одоо Японоос импортолж байгаа 1290 төрлийн барааны 825 барааг, Японы тал Монголын экспортын 65 төрлийн барааны 60-г хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд чөлөөлөхөөр болсон.

Манай залуучууд эдгээр жагсаалтыг авч үзээд бизнесээ төлөвлөөсэй гэж бодож байна. Яагаад гэхээр эдгээр бараа ямар ч гаалийн татваргүй л орж ирнэ бас гадагшаа гарна гэсэн үг. Аль аль талаасаа татвар авахгүй. Хэн илүү овсгоотой, тэр л хожно.

Тиймээс Монголчууд маань ийм боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Бид экспортод тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжиж байж эдийн засгаа босгоно.

-Эдийн засгаа хэрхэн сайжруулах талаар ярих амархан. Хэрэгжүүлэх дээр л гацчих юм.
-Тэр ойлгомжтой. Харин төрийн зүгээс үүнийг үйлдвэрлэгчиддээ, залуу интерпионер нартаа хэрхэн хөнгөвчилж өгч чадах вэ гэдэг чухал. Одоо бол бидэнд өргөн хүрээний судалгаа дутагдаж байна. Манай бизнес эрхлэгчид мэдээллээр цангаж байна. Бүтэц, зохион байгуулалт ихээхэн дутагдаж байгаа. Бид амжилттай экспортлогч улсаас суралцах хэрэгтэй. Жишээлбэл Японы Гадаад Худалдааны Байгууллага байна. Анх 1958 онд Японы экспортыг дэмжих зорилготой байгуулагдсан.

Энэ ажлаа ч маш сайн гүйцэтгэсэн. Одоо ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ гадаад зах зээл дээрх боломжийн талаар болон эдгээр рүү хэрхэн нэвтрэх талаар судалгаа хийж, зөвлөгөө өгдөг. Израилд ч мөн ийм чиг үүрэгтэй байгууллага бий. Шаардлагатай хуулийг батлуулахаас эхлээд гадны импортлогчидтой холбодог.

-Өөрөөр хэлбэл манайд экспорт эзэнгүйдсэн гэсэн үг үү?
-Яг тийм. Одоо манайд Гадаадын хөрөнгө оруулалтын газар л байна. Экспортыг дэмжих хүрээлэн ч юм уу тийм нэртэй, төр хувийн хэвшил хамтарсан байгууллага хэрэгтэй байна. Говь ХК гэхэд дангаараа ЕХ-ны зах зээлийг судлахад хэцүү, зардал өндөр. Судалсан ч тэд мэдээллээ бусадтай хуваалцахгүй. Харин Монголын экспортлогч компаниуд нийлээд нэг хүрээлэн байгуулж, судалгаа хийвэл үр дүнг бүгд хүртэнэ. Манай Бизнес Хөгжлийн Холбоо энэ тал дээр ажиллаад эхэлсэн.

-Уг нь мэргэжлийн холбоод энэ ажлыг хийх ёстой биз дээ?
-Төрөл төрлийн мэргэжлийн холбоод байна. Эдгээр холбоодын хийдэг судалгаа илүү дотоод зах зээлдээ анхаарсан байдаг. Гадагшаа судалгаа хийсэн байлаа гэхэд мэдээлэл нь тэр холбоондоо л үлддэг сул талтай.

-Удахгүй хавар болж, барилгын улирал эхэлнэ. Байрны үнэ өндөр байгааг барилгын компаниуд импортын, үнэтэй материалтай холбодог. Та судалгаа хийж байгаа гэсэн. Энэ талаар хуваалцахгүй юу.
-Барилгын материал өөрөө маш том зах зээл, их олон бараа бий. Би цементийг л ярья. Манай барилгын компаниуд урдаас сүүлийн 3 жилд 4.2 сая тонн цемент импортолсон. Ингэхдээ 300 сая орчим ам.доллар гадагшаа заржээ. Нарийн харвал Хятадын 3 том цемент үйлдвэрлэгч л манай нийт оруулж ирж байгаа цементийн 70 гаруй хувийг хангадаг. Дотоодод 3,000 гаруй компаниуд, хувь хүн цемент оруулж ирж байна.

Хэрэв манайхан хоорондоо зөвшилцөөд тохиролцоод хамтраад их хэмжээгээр гэрээ хийвэл нэг тонн цементийг өнөөдөр авч байгаагаас илүү хямд авч болно. Яагаад гэвэл 2014 онд  хамгийн их хэмжээний цемент худалдан авсан байгууллага импортын нийт цементийн 4 хувьд хүрэхгүй хэмжээг татаж авч байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монгол талдаа маш олон жижиг худалдан авагч байна, харин нөгөө талдаа 3 том нийлүүлэгч. Бид наанаа нэгдэж нийлбэл үнээ буулгах боломжтой. Бага хэмжээний цемент авахад үнэ буулгах гэвэл нөгөө тал үгүй л гэнэ. Харин танай бүтэн жилийн борлуулалтын гуравны нэгийг авна гэвэл үнээ буулгах нь тодорхой. Тэгэхээр манай барилгын компаниуд нэг компаниар дамжуулан татан авалтаа бөөнд нь хийчих хэрэгтэй. Ганц ганцаараа яриад явснаас л дээр.

Гэхдээ импорт орлох цементийн үйлдвэрүүд байгуулагдаж байгаад би баяртай байна. Тиймээс цементийн үнэ цаашид өсөхгүй, харин тогтвортой байх нөхцөл бүрдлээ.

-Ярилцсанд баярлалаа.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан