gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн банкинд шалгалт хийж байна

Э.Оргил
Улс төр
2015-02-25
0
Twitter logo
 
Э.Оргил
0
Twitter logo
Улс төр
2015-02-25
Хөгжлийн банкинд шалгалт хийж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 гаруй хууль, 17 тогтоолын төслийг эцэслэн батлуулж, эдийн засаг, зах зээлтэй холбоотой олон улсын таван гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлжээ. Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа хуралдсан байна. 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд “Алт” хэрэгжүүлэх чиглэлийг УИХ-аас өгчээ

Эдийн засгийн байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлын дийлэнх нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалган танилцаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгдлээ хэмээн байнгын хорооны дарга Ж.Батсуурь онцоллоо.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталсан байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг энэ сарын 18-нд буюу намрын чуулганы сүүлчийн хуралдааны өдөр баталлаа. Уг тогтоолын төсөл нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн хэмээн Ж.Батсуурь дарга мэдээлэв.

Уг тогтоолын төслийн хэрэгжилтийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ханган ажиллах бөгөөд хийх ажлын төлөвлөгөө гаргах юм байна. Богино дунд хугацааны уг хөтөлбөрт хөрөнгө оруулагчдыг татах таатай орчин бүрдүүлэх, мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлийг УИХ-аас өгчээ. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ авна хэмээгээд тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллана гэлээ.

Эдийн засгийн байнгын хороо Төсвийн байнгын хорооны хамтарсан Хөгжлийн банкинд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан есөн гишүүнээс бүрдсэн Ажлын хэсгийнхэн Аудитын газартай хамтарч “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтийн зарцуулалтад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Шалгалтын эхний үр дүнг хоёрдугаар сард багтаан гаргах ёстой гэж Ж.Батсуурь дарга мэдээллээ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан