gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

1990-ээд оны үеийг "Эргэн дурсахад"...

Соёл урлаг
2008-01-15
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-01-15

1990-ээд оны үед “Хонх”, “Шигтгээ”, “Цэ­цэг”, “Болор” зэрэг хамт­лаг хит болсон дуугаа­раа залуусын дунд шүтээн нь болж байсан билээ. Тэгвэл тэдгээр хамтла­гууд хамтарч энэ сарын 25, 26-ны үдэш “Улаанбаатар палас”-т “Эргэн дурса­хад” нэртэй тоглолтоо хийх гэж буй. Тоглолтын талаар зохион байгуулагч “Next star” студийн захи­рал Б.Баяржаргал буюу Маадайтай уулзаж ярилц­лаа.

-Энэ тоглолтыг яагаад зохион байгуулах болсон бэ?
-Юуны өмнө “Өдрийн со­нин”-ы уншигчдад энэ өд­рийн мэнд хүргэе. Манай студиэс өнгөрсөн сард “Эргэн дурсахад” нэртэй, 1990-ээд оны хамтлаг, дуучдын дуу­наас бүрдсэн цомог гаргасан юм. Энэ цомог маань маш амжилттай борлогдож, сон­согч­доос эдгээр хамтла­гуу­дын нэгдсэн тоглолт хийгээч гэсэн хүсэлт нэлээд ирсэн л дээ. Энэ дагуу бид дуучид­тайгаа ярил­цаад тоглолт зо­хион байгуулахаар шийдэж, бэлт­­гэл ажилдаа ороод явж байна.

-Ямар ямар хамлаг оролцох вэ, хамлагууд тухайн үеийн бүрэлдэхүү­нээ­рээ орол­цох боломж бий юу?
-“Хонх”, “Шигтгээ”, “Цэ­цэг”, “Болор”, “Айзам-2”, “Но­мин”, “Титэм”, “Харш” хамт­лагийн дуучид оролцоно. Тухайлбал, “Цэцэг”-ийн Бат­болд, “Титэм”-ийн Тайванбат, “Айзам-2”-ын Мөнхбаяр бо­лон бусад уран бүтээлчид оролцож хит дуугаа дуулна. Бүрэлдэхүүнээрээ гэвэл боломж­гүй л дээ. Одоогоос бараг 20 жилийн тэртээх бо­ло­хоор хамтлагууд тар­чих­сан, гишүүд нь өөр ажил алба эрхэлж байгаа. Төлөөлөгч болсон хэд хэдэн хүн бий.

-Дуучид ямар дуу дуу­лах бол, заримыг нь дурд­вал?
-Батболд “Заяа” дуугаа дуулна, Энхбаяр “Алтан хав­чаар”-аа гэх мэт залуусын дунд жинхэнэ хит болж бай­сан сор болсон дуунуудаа дуулна.

-Хэдэн дуу дуулах бол?
-30-аад дуу байх болов уу.

-20-иод жилийн тэртээх болохоор ая нь тэр үеийн­хээр байгаа байх. Одоогийн тоглолтод дуунуудад шинэ найруулга хийж байгаа юу?
-Ерөнхийдөө тэр үед дуулж байснаар нь хүргэхийг хичээж байгаа. Гэхдээ дуу­нуу­даа бүгдийг амьдаар дуу­лах болохоор бага зэрэг өөрч­лөгдөх байх. Амьд хөгжмийн “Маршал” хамтлаг хөгжмийг бүрэн хариуцна.

-1990-ээд оны дуунууд дуулагдах болохоор ту­хайн орчин болон тайз нь тэр үеийнхээр байх уу?
-Тийм. Бид тайзаа аль болох 90-ээд оны үеийнхээр засахыг эрмэлзэж байгаа. Дуучдаа ч гэсэн тухайн үеийнхээр хувцаслах гэх мэт олон санааг төлөвлөж байна.

-Тоглолтын билет ямар үнэтэй байх вэ?
-9000 төгрөг. Бид есийн тоог эрхэмлэж байгаа л даа. “Эр­гэн дурсахад” цомгоо ч гэсэн 9000 мянгаар худал­даалж байгаа.

Т.Гэрэлмаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан