1990-ээд
оны үед “Хонх”, “Шигтгээ”, “Цэцэг”, “Болор” зэрэг хамтлаг хит болсон дуугаараа
залуусын дунд шүтээн нь болж байсан билээ. Тэгвэл тэдгээр хамтлагууд хамтарч
энэ сарын 25, 26-ны үдэш “Улаанбаатар палас”-т “Эргэн дурсахад” нэртэй
тоглолтоо хийх гэж буй. Тоглолтын талаар зохион байгуулагч “Next star” студийн
захирал Б.Баяржаргал буюу Маадайтай уулзаж ярилцлаа.
-Энэ тоглолтыг яагаад зохион байгуулах
болсон бэ?
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай
студиэс өнгөрсөн сард “Эргэн дурсахад” нэртэй, 1990-ээд оны хамтлаг, дуучдын
дуунаас бүрдсэн цомог гаргасан юм. Энэ цомог маань маш амжилттай борлогдож,
сонсогчдоос эдгээр хамтлагуудын нэгдсэн тоглолт хийгээч гэсэн хүсэлт нэлээд
ирсэн л дээ. Энэ дагуу бид дуучидтайгаа ярилцаад тоглолт зохион байгуулахаар
шийдэж, бэлтгэл ажилдаа ороод явж байна.
-Ямар ямар хамлаг оролцох вэ, хамлагууд
тухайн үеийн бүрэлдэхүүнээрээ оролцох боломж бий юу?
-“Хонх”, “Шигтгээ”, “Цэцэг”, “Болор”, “Айзам-2”, “Номин”, “Титэм”, “Харш”
хамтлагийн дуучид оролцоно. Тухайлбал, “Цэцэг”-ийн Батболд, “Титэм”-ийн
Тайванбат, “Айзам-2”-ын Мөнхбаяр болон бусад уран бүтээлчид оролцож хит дуугаа
дуулна. Бүрэлдэхүүнээрээ гэвэл боломжгүй л дээ. Одоогоос бараг 20 жилийн
тэртээх болохоор хамтлагууд тарчихсан, гишүүд нь өөр ажил алба эрхэлж
байгаа. Төлөөлөгч болсон хэд хэдэн хүн бий.
-Дуучид ямар дуу дуулах бол, заримыг нь
дурдвал?
-Батболд “Заяа” дуугаа дуулна, Энхбаяр “Алтан хавчаар”-аа гэх мэт залуусын
дунд жинхэнэ хит болж байсан сор болсон дуунуудаа дуулна.
-Хэдэн дуу дуулах бол?
-30-аад дуу байх болов уу.
-20-иод жилийн тэртээх болохоор ая нь
тэр үеийнхээр байгаа байх. Одоогийн тоглолтод дуунуудад шинэ найруулга хийж
байгаа юу?
-Ерөнхийдөө тэр үед дуулж байснаар нь хүргэхийг хичээж байгаа. Гэхдээ дуунуудаа
бүгдийг амьдаар дуулах болохоор бага зэрэг өөрчлөгдөх байх. Амьд хөгжмийн
“Маршал” хамтлаг хөгжмийг бүрэн хариуцна.
-1990-ээд оны дуунууд дуулагдах болохоор
тухайн орчин болон тайз нь тэр үеийнхээр байх уу?
-Тийм. Бид тайзаа аль болох 90-ээд оны үеийнхээр засахыг эрмэлзэж байгаа.
Дуучдаа ч гэсэн тухайн үеийнхээр хувцаслах гэх мэт олон санааг төлөвлөж байна.
-Тоглолтын билет ямар үнэтэй байх вэ?
-9000 төгрөг. Бид есийн тоог эрхэмлэж байгаа л даа. “Эргэн дурсахад”
цомгоо ч гэсэн 9000 мянгаар худалдаалж байгаа.
Т.Гэрэлмаа