Хотын гудамжинд, дэлгүүр хоршооны газарт байх хогийг та аваад хогийн саванд хийдэг үү. “Миний хаясан хог биш юм чинь үүнийг хийх ёсгүй” гэж зарим хүн бодож магадгүй. Тэгвэл тэр таны тарьсан хог биш ч гэлээ та цэвэр цэмцгэр хотынхоо төлөө нэг үйлдэл хийж яагаад болохгүй гэж?
“Хог цэвэрлэсэнд баярлалаа” аяны хүрээнд олон нийтийг хамарсан флашмобыг хоёр ч удаа зохион байгуулсан бөгөөд үүнд раппер Gee болон New York хотноо болсон марафон гүйлтэд оролцон тэргүүн байр эзэлсэн О.Саранчулуун нар нэгджээ.
Флашмоб гэхээр олуулаа нэгэн зэрэг хөдөлгөөн хийж, дуулж бүжиглэдэг гэсэн нэгэн хэвийн үйл ажиллагаа мэт хүмүүс боддог. Гэтэл энэ нь зохион байгуулалттай, бусдыг сайн үйлсэд уриалан дуудсан олон нийтийг хамарсан санаанд оромгүй үйл ажиллагааг хэлдэг юм.
Ингээд реппер Gee болон хөнгөн атлетикийн тамирчин О.Саранчулуун нартай хэн нэгдсэнийг та доорх бичлэгээс үзнэ үү.
Та ч мөн цэвэр цэмцгэр хотоо эрхэмлэн хогоо хогийн саванд хийж “Хог цэвэрлэсэнд баярлалаа” аянд нэгдээрэй.
Эх сурвалж: www.facebook.com/notolittering