Буцах

Айлын ууган охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж мэндэллээ

2015-01-28
0
2015-01-28
Хугацаагаар эрэмбэлэх

  14 цаг 18 минут
2015.01.28

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг хэрхэн тодруулсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр,

Төрөлтийн статистик мэдээлэл сум, аймгийн эмнэлгүүдээс аймгийн статистикийн хэлтэст, Эрүүл мэндийн газраар дамжуулан Үндэсний статистикийн хорооны комисст ирж байсан. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын дөрвөн том төрөх, хувийн дөрвөн төрөхөөс мэдээллийг өдөр тутам авсан.

Нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өдөрт хоёр удаа 12 цагийн давтамжтайгаар мэдээллээ цуглуулсан. Гадаадад амьдарч байгаа иргэдийн шинээр мэндэлсэн хүүхдийн мэдээллийг Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, УБЕГ-тай хамтарч авах ажлыг зохион байгууллаа.

Баталсан журмын дагуу гурван сая дахь иргэнийг тооцох, төрөлт, нас баралтын тооцоо, мөн Гадаадын иргэн харьяатын газрын шилжилтийн мэдээлэл гэх энэ бүх үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцсоны үр дүнд Монгол Улсын хүн ам 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гурван саяд хүрлээ.

2015 он нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн байна. Энэ хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж тодорлоо.

-Энэ ажлын нууцлалын өндөр түвшинд зохион байгуулах шиг боллоо?
-Мэдээллийн нууцлалыг хангах үүднээс тусгайлсан программ боловсруулж, төрөх эмнэлгүүд болон Статистикийн хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудын төрөлтийн мэдээллийг шивж оруулж байсан учир зөвхөн мэдээллийг оруулсан газраас өөр газраас оруулах боломжгүйгээр хийсэн. Эндээс мэдээллийн нууц бүрэн хадгалагдаж байсан нь ойлгогдоно.

Мөн түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамнаас нэгдсэн зохион байгуулалттайгаар төрөх эмнэлгүүдийн цагийг, Стандартчилал хэмжилзүйн цагтай тааруулж, төрөлтийн цаг, минутыг тодорхойлсон. Төрөлтийн цаг, минутыг тодорхойлсны ач холбогдол нь гурван сая дахь иргэнийг тодруулахдаа төрсөн цаг, минутаар нь дараалан эрэмбэлж, төрөлт, нас баралтын тооцооны үндсэн дээр гурван сая дахь иргэнийг тодрууллаа.

-Энэ сарын 24-нд 3 сая дахь иргэн мэндэлж, түүнээс хойш зохион байгуулалтын ажлыг хийсээр өнөдөр зарлаж буй хэрэг үү?
-Монгол Улсын хүн ам 4051-ээр нэмэгдэхэд гурван сая хүрэхээр байсан. Тийм учраас төрөлтийн эхний хоёр долоо хоногийн мэдээллийг долоо хоног тус бүрээр нь багцалж авсан. Үүнээс цааш өдөр бүр хоёр удаа мэдээллийг авч эхэлсэн.

Энэ ажлыг хийхдээ мэдээллийг онлайн тусгай програмд шивж оруулахын зэрэгцээ Эрүүл мэндийн газрын дарга, Статистикийн хэлтсийн дарга нар аймаг, дүүрэг бүрийнхээ мэдээллийг албан ёсоор баталгаажуулж ҮСХ-ны комисс руу явуулсныг шалгаж оруулсан. Мөн гадаадад төрсөн хүүхдүүдийн мэдээллийг шивж оруулсан.

Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эцэг, эхийн харьяалал, хаяг, регистрийн дугаар, овог нэрийг шалгах ажлыг байнга хийж байсан. Энэ ажлын нууцлалыг хангах үүднээс Үндэсний статистикийн хорооны дарга би өөрөө, манай Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Амарбал, шинжээч гэсэн гуравхан хүн тусгай кодоор дараалан нэвтэрч мэдээллийн санд ажилласан.

Ингээд нэгдүгээр сарын 24-нд манай хүн ам 3 сая хүрснийг бид гурав мэдсэн. Гэхдээ хагас, бүтэн сайн өдөр байсан учир гадаадад төрсөн иргэдийн хувьд ажлын өдөр Консулын газартаа бүртгүүлэх бололцоог бүрэн хангах үүднээс 25-ны ажлын өдрийг бүрэн дуустал мэдээллийг авсан. 25-ны өдрөөр тасалбар болгож, нягтлан тооцох ажлыг 27-ны орой хүртэл хийлээ. 24-ний өдөр гурван сая хүрснийг өчигдөр орой шөнө тодруулсан.

-Шинэ төрсөн иргэдийг тоолж явсаар байгаад 3 сая дээр Э.Хатанболдын охин таарсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, 24-ний өдрийн 73 дахь төрөлт. Сонирхуулахад, охины өмнөхөн 08.23 цагт Увс аймгийн Улаангом суманд Батхуягийн Туулын хүү төрсөн.

Харин дараа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд Далайн Батхүү, Түвшинбаярын Шүрэнчулуун нарын охин мэндэлсэн. Хоёрхон хүүхдийн дараахан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ихэр хүүхэд мэндэлсэн. 24-ний өдөр Америкт ажиллаж, амьдарч байгаа монгол айлд ихэр хүүхэд мэндэлсэн.

  14 цаг 15 минут
2015.01.28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ.

Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа.
 
  12 цаг 17 минут
2015.01.28

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Монгол Улсад 3 сая дахь иргэн мэндэлсэн өдрийг угтан Засгийн газрын тогтоол гарсан. 400 дугаар тогтоолд тусгаснаар гурван сая иргэнийг 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар мялааж, чацуутнуудад тус бүр гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Мөн орон нутгийн удирдлагуудад хүүхдүүдээ урамшуулах эрх олгосон. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, гурван сая дахь иргэдээ хэрхэн алдаршуулах асуудлыг шийдвэрлэнэ гэв.

  12 цаг 09 минут
2015.01.28

Шинэхэн цас бударсан дүн өвлийн энэ сайхан өглөө Монгол Улсын 3 сая дахь иргэнийг угтах, алдаршуулах ажлыг албан ёсоор эхэлж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж бүртгэгдлээ. Ээжийн анхны төрөлт, айлын ууган охин нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.27 цагт мэндэлсэн бөгөөд тэр өдрийн  73 дахь төрөлт болж тоологджээ.

24-ний өдөр улсын хэмжээнд 181 шинэ иргэн мэндэлснээс 178 эх орондоо, гурав нь гадаадад төрсөн байна. 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Эх, хүүхдийн эрүүл мэнд сайн, хэвийн төрөлт боллоо. Эхийн анхны төрөлт, 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин мэндэллээ гэж мэдээлэв.

  10 цаг 28 минут
2015.01.28

Монгол Улсын гурван сая дахь иргэн хоёр хоногийн өмнө мэндэлжээ. Энэ тооцооллыг хийсэн Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна.

Хүн нэмж, олуулаа болж буй баярт үйл явдлыг Монгол Улсын Төрийн тэргүүн зарладаг уламжлалтай аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ баярт мэдээллийг морь жилийн морь цагт олон түмэндээ албан ёсоор мэдээлэхээр ийн хоног саатуулжээ. Хэвлэлийн бага хурал 11.40 цагт эхэлнэ.

1988 онд хоёр сая дахь иргэнийг АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Төрийн тэргүүн Жамбын Батмөнх албан ёсоор мэдээлж байсан аж.

Гурван сая дахь иргэн хаана төрсөн, хэдэн нярайг гурван сая дахь иргэний чацуутан хэмээн үзсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Манай улс 1962 онд 1 сая иргэнтэй болсон бол 1988 онд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан. Үүнээс хойш 27 жилийн дараа 2015 оны нэгдүгээр сард 3 сая дахь иргэнээ хүлээн авлаа.

Монголчууд гурван саяулаа болж буй энэ баярт үйл явдалд Төрөөс онцгой анхаарал тавьж байгаа. Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, чацуутнуудад нь тус бүр гурван сая төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Сэтгэгдэл (167)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Болор -Эрдэнэ
[ 103.23.51.1 ]
  2015.02.03

Эрүүл энхийг хүсье

зочин
[ 202.5.206.187 ]
  2015.02.02

Энэ хорввод мэндэлсэн хүүхдэд баяр хүргье.Энэ шударга Монгол төр мөн үү 3 сая дахь иргэн шагнал авдаг,тэгвэл бусад хүүхдүүд хэн вэ Энэ бол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал мөн .Ардчилсан Монгол улсын ухаалаг төр ийм зүйл хийж байгаад харамсаж байна.

Зочин
[ 103.11.192.46 ]
  2015.01.30

4 сая дахь иргэн манай Хангайгаас төрөх болтугай, яг үнэнээрээ,Өмнөговиос төрнө гээд долоо хоногийн өмнө зураглаачид нь бэлтгэлээ хийгээд явж байсан гэсэн ш дээ. Энэ бодлогын чанартай асуудал болсон. Очиж очиж цус нь ойртсон өмнөговиос төрөөд байхдаа яахав дээ, цөвүүн цагт хужаа өмнөговь 2 модонд орж байх шив дээ

Бусад сэтгэгдэл (143)