Монгол түмний үндэсний баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Энэ үеэр айл өрхүүд сар шинийн баярын бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орж бууз банш, тавгийн идээ, бэлэг сэлт, ялангуяа баярын ширээндээ хүндэтгэн залах ууцаа эртнээс бэлдэж буй.
Хүнсний захуудад худалдаалж буй ууц сүүлний хэмжээ болон том жижгээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй байна. Жишээ нь “Хүчит Шонхор” худалдааны төвд ууцны үнэ 150-400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Тус төвийн махны худалдаачин П.Энхболдоос ууцны борлуулалтын талаар тодруулсан юм.
-Ууцны үнэ дунджаар хэд байна вэ?
-Хамгийн хямд нь жижиг биетэй 30 гаруй килограммын шүдлэн хонины ууц 150-170 мянга орчим байгаа бол 40 гаруй килограммын нас бие гүйцсэн эр хонины ууц 250 мянга гэж байна. Харин сүүл томтой, 50-60 килограммын ууц 400 мянга төгрөгийн үнэтэй байна.
-Хүмүүсийн худалдан авалт их байна уу?
-Өмнөх жилээ бодвол харьцангуй бага. Өдөрт 5-6 ууц зарж байна. Баяр дөхөөд ирэхээр худалдан авалт ихсэх байх гэж найдаж байна.
-Хүмүүс голдуу хэдэн төгрөгийн үнэтэй ууц авч байна вэ?
-150 мянга, 250 мянгын ууцнаас авч байна. 400 мянгын ууц зарах, авах хүн нь ч цөөхөн байна даа.
-Ууцны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үү?
-Энэ жил махны нийлүүлэлт их байсан учир үнэ нь өмнөх жилийнхээс ч хямд байгаа. Би гэхэд түрүү жил нэг ууцыг борлуулахдаа килограммыг нь 6 мянган төгрөгөөр тооцож байсан бол энэ жил 5 мянган төгрөгөөр борлуулж байна.
Энэ өдөр “Хүчит шонхор” захыг зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Сар шинийн баяр дөхөх бүр ууцны үнээ бага зэрэг нэмдэг гэж махны худалдаачид хэлж байсан юм.