Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх 4-5 дугаар сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлдээ гарчээ.
Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казахстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай аж.
Эверестийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирсан түүх үгүй аж. Харин гавьяат тамирчин Т.Гүррагчаа энэ оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм байна.
Тэрээр өнөөдөр 12 цагаас MN News төвд мэдээлэл өгөх юм.