Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай уулзжээ.
Тэрээр Туркийн боломж бололцоо, туршлагаа ашиглан Монголд хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо хуваалцсан байна. БНТУ-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийн салбарт хуримтлуулсан туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн гэжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр, Монголын барилга, хот байгуулалтын хөгжилд Турк Улс чухал хувь нэмэр оруулж болохыг онцлоод, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт хийж болохуйц олон алхмууд байгааг сануулжээ. Мөн тэрээр Туркийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахад баяртай байх болно гэсэн байна.