“ЮниМедиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-иас хамтран зохион байгуулсан ухаалаг гар утас, таблетанд зориулсан аппликейшн зохион бүтээх “Apps Contests” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт нэгдүгээр сарын 24-нд болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь хэрэглээний болон тоглоомын гэсэн хоёр төрөлд ялагчаа тодруулсан бөгөөд оюутан залуусын зохион бүтээсэн аппликейшнүүдэд шинэлэг санаа, дизайны шийдэл, программ техникийн ашиглалт, бусад аппликейшнээс онцгой давуу тал зэргээр нь үнэлэлт өгсөн юм.
Service tool буюу хэрэглээний аппликейшн бүтээсэн залуус дараах бүтээлээрээ байр эзэллээ.
Гуравдугаар байр: С.Хангал “Smart Hand Driver” буюу монгол хэлээр түргэн хугацаанд үг бичих аппликейшн
Хоёрдугаар байр: “Happy Baby” баг “Happy Baby 2.0” хүүхэд өсөлт хөгжлийн аппликейшн
Нэгдүгээр байр: Д.Амартүвшин “iLamp” ухаалаг гэрэл унтраах, гэрлээр сэрүүлэг тавих аппликейшн
Харин тоглоомын төрөлд дараах аппликейшнүүд шалгарлаа.
Гуравдугаар байр: н.Өсөхбаяр “Apipo” буюу гар утсаараа өнгө мэдрүүлдэг хөдөлгөөнт тоглоом
Хоёрдугаар байр: Pill heals баг “Pill heals” эмээр өвчний вирус устгадаг тоглоом
Нэгдүгээр байр: О.Батхолбоо “Spelling sheep” үсэг онож бичих тоглоом
Тэдний санаа маш сонирхолтой шинэлэг байсны сацуу хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй, бидний амьдралыг амарчлах, зугаацуулах, сурч хөгжихөд зориулсан олон сайхан санаа байсанд бахархах сэтгэл төрж байлаа.
“ЮниМедиа” компанийн захирал Сүэда Макотатай ярилцлаа.
-Аппликейшн зохион бүтээх тэмцээн хэзээнээс эхэлж явагдаж эхэлсэн бэ?
-Энэ удаагийн тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил манай компани бие даан зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд “Монгол Контент” ХХК-тай хамтран явуулж байна.
-Өмнө нь оролцсон оролцогчид зохион бүтээсэн аппликейшнээ цааш нь хөгжүүлж байгаа юу? Цаашид ямар зорилготой ажиллах вэ?
-Өнгөрсөн жил 40 гаруй бүтээл ирсэн. Тэдгээр бүтээлийн 50 орчим хувь нь аппстор дээр тавигдсан, хэрэглэгчид нь хэрэглэж байна. Өнгөрсөн жилийн тэмцээний ялагч маань оюутан байсан. Зуных нь амралтаар Япон дахь төв компани руугаа явуулж, чадваржуулах дадлага хийлгүүлсэн. Манай тэмцээнд анх оролцож байхдаа бүтээл нь 30 хувьтай байсан. Санаа нь их сайн, цааш нь үргэлжлүүлэх боломжтой байсан учраас бид байр эзлүүлсэн. Тэр хүүхэд Японд очоод гурван сарын хугацаанд мэдлэг чадвараа дээшлүүлж, сурч ирснийхээ дараа аппликейшнээ илүү сайжруулж, зах зээлд гаргасан.
“Apps Contests”-ийг жил болгон уламжлал болгон зохион байгуулж байгаа нь хоёр зорилготой. Нэгдүгээрт энэ төрлийн хөгжүүлэгч буюу инженерүүд нь Монголд цөөхөн байгаа учир нэмэгдүүлэх. Хоёрдугаарт оролцогчдын тоог нэмэх, хийсэн бүтээлүүдийг нь дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Манай компанийн зүгээс Монголоос дэлхийд гарах гарцад гүүр нь болох үүднээс энэ уралдааныг жил болгон зохион байгуулж байна.
-Өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн оролцогч ямар аппликейшн бүтээсэн бэ?
-Өнгөрсөн жилийн тэмцээний сүүлийн шатанд 10 бүтээл шалгарсан бөгөөд бүгд тоглоом байсан. Эхний байранд орсон оролцогчийн бүтээл нь IQ хөгжүүлэх тоглоом байсан юм. Хоёрдугаар байранд орсон оролцогчийн бүтээл бол амьтны үр төл, хоол, ялгадас, эх мал, эцэг малыг нэрлэж сургах танин мэдэхүйн шинж чанартай тоглоом байсан.
-Япон дахь “ЮниМедиа” компанид ийм төрлийн тэмцээн явагддаг уу?
-Япон дахь “ЮниМедиа” нь компани гэж явдаг бол Монгол дахь “ЮниМедиа” нь төлөөлөгчийн газар гэж явдаг. Төлөөлөгчийн газар маань зах зээл судлах статустай байгаа. Төв компанид хөгжүүлэлтийн ажил хийдэггүй. Бизнес маркетингийн ажил хийдэг учир Япон дахь “ЮниМедиа”-д ийм төрлийн тэмцээн зохион байгуулдаггүй.
-Баярлалаа.