Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ.
Уг бичлэгийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр 12 цагт болно.
Дээрх туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан тэр хувилбар бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Туульч У.Батын тууль хайлах аялгуу хөг нь давтагдашгүй бөгөөд монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой аж.