gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэд сайдуудыг хэвээр үлдээв

Э.Оргил
Улс төр
2015-01-23
0
Twitter logo
 
Э.Оргил
0
Twitter logo
Улс төр
2015-01-23
Дэд сайдуудыг хэвээр үлдээв

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав.

Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй дээрх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 33 нь буюу 68.8 хувь нь дэмжив. Ингэснээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны санал хураалт хүчингүй болж, яамдын дэд сайдын орон тоо, холбогдох төсөв зардал 2015 оны төсөвт хэвээр үлдэж байгаа юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Болор, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Чойжилсүрэн нарын гаргасан дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах тухай санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс эдгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулж, тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тус байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дэд сайдын албан тушаалыг үгүй болгох тухай хоёр зүйл заалт оруулсныг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Мөн уг хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, О.Цог, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувь нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй, үүнтэй уялдуулан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Иймээс Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийн батлагдсанд тооцов.

Эдгээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнтэй холбогдуулан хуралдаан даргалагч УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Пүрэв гарагийн 21 цаг 05 минутад явагдсан “бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” тухай санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн юм.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй дээрх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 33 нь буюу 68.8 хувь нь дэмжив. Ингэснээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны санал хураалт хүчингүй болж, яамдын дэд сайдын орон тоо, холбогдох төсөв зардал 2015 оны төсөвт хэвээр үлдэж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан