Нийгмийг хамарсан аливаа нэг
дуулиан шуугианы дараа төр л хожих болов. Олны анхаарлыг татсан үйл явдлаар нэр
алдар олохыг хүссэн хөөрүү гайхлууд төрд давуу эрх мэдлийг олгож эхлэв.
Тэдний өөрсдөө ч ойлгохгүй шахам гаргасан сүржин мэдэгдэл, даржин цуглаан,
нийтлэл хэмээгдэх өдрийн тэмдэглэл нь эцэстээ ард түмэнд лай хурааж тэдний
хувийн хөрөнгөтэй байх эрхийг хязгаарлуулахад хүргэж байна. Тухайлбал, нийгэмд
бий болсон архины дуулианы хожигч нь ард түмэн байж болох байсан. Чанарын
стандарт хангадаггүй архины үйлдвэрүүдийг хааж, зөвшөөрөл өгдөг эрх
дархтнуудын авлига авах сиймхийг хааж, улмаар хүнсний аюулгүй байдлыг чухалчлах
ёстой. Гэтэл одоогоор байдал эсрэгээр эргэх төлөвтэй болчихов.
Спиртний үйлдвэрүүдийг 100 хувь нийгэмчилнэ гэв үү
Архинд хордогсдын тоо нэмэгдэх тусам Засгийн газраас ямар шийд гарах бол гэсэн
хүлээлт бий болсон байлаа. Гэвч тэд спиртний үйлдвэрүүдийг 100 хувь нийгэмчилж,
төрийн монополь эрхийг бий болгох тухай ярьцгаав. Дахиад л төрийн авах идэх
шунал цухалзав. Зах зээлийн нийгэмд нэгэнт хэрэгцээ байгаа хойно үйлдвэрлэл
байх нь мэдээж. Гэтэл түүнд төр оролцож хошуу нэмээд эхэлмэгц жамаараа ажиллах
нөхцөл нь алдагдаж эхэлдэг. Хувийн архины үйлдвэр байгуулах зөвшөөрлийг төрийн
аль нэг яамнаас олгож байгаа нь хортой архи үйлдвэрлэх бололцоог тавьж өгч
байгаа хэрэг л дээ. “Хортой архи үйлдвэрлэх эрхийг олгосугай” гэсэн тамга
бүхий гэрчилгээ өгдөггүй ч нуувар дайвраар эрх олгож түүнийхээ төлөөсөнд хэдэн
халтар төгрөг халаасалчихаж байгаа болохоор архи үйлдвэрлэгч шархаа нөхөхийн
тулд хамгийн муу спиртийг сонгож бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж
байгаа хэрэг. За тэгээд УМХГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг,
татварын алба гээд гувшаа хурга шиг байгууллагууд олон тул тэр бүхэнд татаас
төлөн байж ашиг гаргана гэдэг угаалгын өрөөндөө архины үйлдвэр ажиллуулж
байгаа нөхдийн хувьд мөрөөдөл төдий. Учир шалтгаан иймийн улмаас хямдхан архи
үйлдвэрлэж зарлагаа нөхөхийн төлөө ажиллаж байгаа. Шулуухан хэлэхэд төрийн
дарамтан дороос үйлдвэрлэгч нар өндийж чадахгүй байгаа хэрэг шүү дээ. Гэтэл
одоо бас төрийн монополь эрхийг тогтоох тухай ярьж эхлэв. Төр хувийн бизнест
оролцоод ирэхээрээ л авлига, хүнд суртлыг бий болгодог тул харин үүнийхээ оронд
өөрсдийнхөө тогтолцоог өөрчилбөл яасан юм бэ. Архины үйлдвэрлэл эрхлэх
зөвшөөрлийг нь төрөөс зардаг болгочихвол дээр биш үү. Тухайлбал, 10 мянган
ам.доллараар үнэлээд зарлачих. Тэр хэмжээний мөнгийг төлөөд тэгээд ашиг хийж
чадахаа тооцоод ирсэн бизнесмэн аваг түүнийг. Мөнгийг нь аль нэг банкны
дансанд тушаагаад гэрчилгээгээ хүлээж авч гарын үсэг зураад л болог. Хэрэв
ингэвэл хямдхан архи хийж богино хугацааны ашиг хийх сонирхолтой хүмүүс энэ
төрлийн бизнесийн талбараас өөрсдөө буух биш үү.
Тавантолгойг царан дээр тавьж Асгатыг ганзагалах сонирхол
Дээр өгүүлсэн аливаа дуулиан шуугианаар нэрд гарахыг хүсдэг савангийн хөөс шиг
хөөрүү нөхдүүдээс болж Монголын ард түмэн Асгатын мөнгөний орд болон
Тавантолгойн орд газруудаа харь улсад алдаж мэдэхээр болоод байна. Өнгөрсөн гурван
жилийн хугацаанд Асгатыг ч, Тавантолгойг ч төрийн мэдэлд ав хэмээн баахан
дүвчигнэснийг нь зарим нь ард түмэн гээд ойлгочихож. Тэгээд “ард түмний шаардлагаар”
гэсэн нэр барьж өнөөх орд газруудыг хураагаад авчихав. Одоо тэгтэл харь улсад
өгөхөөр зэхэж байна гэсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдах боллоо. Олон жил
Тавантолгойг эзэмшиж, монголчуудын төлөөлөл болсон “Энержи ресурс” консерциумынхан
Засгийн газраас томилогдсон ажлынх хэсгийнхэнтэй хэл амаа ололцохгүй байгаа
бололтой. Хэрвээ Тавантолгойг монголчуудад биш оросуудад өгчих юм бол ард
түмэн тэр ордоос ширхэг чулуу ч олж долоохгүй алдах болно. Асгатын мөнгөний
орд ч мөн Тавантолгойтой нэгэн адил хувь заяатай. Он солигдохын өмнөхөн
Ерөнхий сайд ОХУ-д айлчлах гэж байгаад хойшлуулсан. Учир нь оросуудын сонирхож
байгаа зарим зүйлүүдийн талаар дотооддоо шийдэж чадаагүй байсантай холбоотой
байж мэднэ. Харин одоо Засгийн газрын тэргүүн ОХУ-д анхныхаа айлчлалаар
Тавантолгойг царан дээр тавьж, Асгатыг ганзагалж очих хүсэл сонирхолтой ч биз.
УИХ-д суудалтай Ардчилсан намынхан уржигдар Асгатыг оросуудад шууд өгөх биш
олон улсын нээлттэй тендэр зарлаж байж борлуулъя гэдэг дээр санал нэгдсэн
байсан. Үнэхээр яагаад ингэж болохгүй гэж. Тавантолгойг ч гэсэн олон улсын
нээлттэй тендэр зарлаж борлуулж болох байсан. Одоо ч оройтсон юм алга. Гэхдээ
“Аяганы алаг өдөртөө, агтны алаг жилдээ“ гэгчээр өмчийг нь булаагаад авчихсан
“Энержи ресурс”-тэй эхлээд учраа олчихвол болохгүй ч юм алга.
Энэ мэт улс орны ирээдүйтэй холбоотой чухал асуудлууд дээр тайван хүлээцтэй
хандахгүй юм бол өөрсдийгөө эх оронч хэмээн нэрлэсэн хөөргөн гайхлуудаас болж
төрийн өмч л баталгаажиж данхайгаад байх төлөвтэй. Үүний хохирогчид нь яах
аргагүй ард түмэн. Төр баяжиж улам хөрөнгөжиж гэмээнэ ард түмэн өмчгүйдэж улам
л хоосрох болно. Хожигч нь төр, хохирогч нь ард түмэн байж болохгүй биз дээ.
Л.Мөнхбаясгалан