gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хожигч нь төр, хохирогч нь ард түмэн болох нь

Улс төр
2008-01-09
0
Twitter logo

Нийгмийг хамарсан али­ваа нэг дуулиан шуугианы дараа төр л хожих болов. Олны анхаарлыг татсан үйл явдлаар нэр алдар олохыг хүссэн хөөрүү гайхлууд төрд давуу эрх мэдлийг олгож эхлэв.

Тэдний өөрсдөө ч ойлгохгүй шахам гаргасан сүржин мэдэгдэл, даржин цуглаан, нийтлэл хэмээгдэх өдрийн тэмдэглэл нь эцэстээ ард түмэнд лай хурааж тэд­ний хувийн хөрөнгөтэй байх эрхийг хязгаарлуулахад хүр­гэж байна. Тухайлбал, ний­гэмд бий болсон архины дуу­лианы хожигч нь ард түмэн байж болох байсан. Чанарын стандарт хангадаггүй архины үйлдвэрүүдийг хааж, зөвшөө­рөл өгдөг эрх дархтнуудын авлига авах сиймхийг хааж, улмаар хүнсний аюулгүй байдлыг чухалчлах ёстой. Гэтэл одоогоор байдал эс­рэгээр эргэх төлөвтэй бол­чихов.

    Спиртний үйлдвэрүүдийг 100 хувь нийгэмчилнэ гэв үү
Архинд хордогсдын тоо нэмэгдэх тусам Засгийн газ­раас ямар шийд гарах бол гэсэн хүлээлт бий болсон байлаа. Гэвч тэд спиртний үйлдвэрүүдийг 100 хувь ний­гэм­чилж, төрийн монополь эрхийг бий болгох тухай ярьцгаав. Дахиад л төрийн авах идэх шунал цухалзав. Зах зээлийн нийгэмд нэгэнт хэрэгцээ байгаа хойно үйлд­вэрлэл байх нь мэдээж. Гэтэл түүнд төр оролцож хошуу нэмээд эхэлмэгц жамаараа ажиллах нөхцөл нь алдагдаж эхэлдэг. Хувийн архины үйлд­вэр байгуулах зөвшөөрлийг төрийн аль нэг яамнаас олгож байгаа нь хортой архи үйлд­вэр­лэх бололцоог тавьж өгч байгаа хэрэг л дээ. “Хортой архи үйлдвэрлэх эрхийг олго­сугай” гэсэн тамга бүхий гэрчилгээ өгдөггүй ч нуувар дайвраар эрх олгож түүний­хээ төлөөсөнд хэдэн халтар төгрөг халаасалчихаж байгаа болохоор архи үйлдвэрлэгч шархаа нөхөхийн тулд хам­гийн муу спиртийг сонгож бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа хэрэг. За тэгээд УМХГ, Хэрэглэгч­дийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, татварын алба гээд гувшаа хурга шиг бай­гууллагууд олон тул тэр бү­хэнд татаас төлөн байж ашиг гаргана гэдэг угаалгын өрөөн­дөө архины үйлдвэр ажил­луулж байгаа нөхдийн хувьд мөрөөдөл төдий. Учир шалт­гаан иймийн улмаас хямдхан архи үйлд­вэр­лэж зарлагаа нөхөхийн төлөө ажиллаж байгаа. Шу­луухан хэлэхэд төрийн да­рамтан дороос үйлд­вэрлэгч нар өндийж ча­дах­гүй байгаа хэрэг шүү дээ. Гэтэл одоо бас төрийн мо­нополь эрхийг тог­тоох тухай ярьж эхлэв. Төр хувийн биз­нест оролцоод ирэхээрээ л авлига, хүнд суртлыг бий болгодог тул харин үүнийхээ оронд өөрс­дийнхөө тогтол­цоог өөрчил­бөл яасан юм бэ. Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөр­лийг нь төрөөс зар­даг болго­чихвол дээр биш үү. Тухайлбал, 10 мянган ам.дол­лараар үнэлээд зарлачих. Тэр хэмжээний мөнгийг тө­лөөд тэгээд ашиг хийж ча­дахаа тооцоод ирсэн бизнес­мэн аваг түүнийг. Мөнгийг нь аль нэг банкны дансанд ту­шаагаад гэрчилгээгээ хүлээж авч гарын үсэг зураад л бо­лог. Хэрэв ингэвэл хямдхан архи хийж богино хугацааны ашиг хийх сонирхолтой хү­мүүс энэ төрлийн бизнесийн талбараас өөрсдөө буух биш үү.

    Тавантолгойг царан дээр тавьж Асгатыг ганзагалах сонирхол
Дээр өгүүлсэн аливаа дуулиан шуугианаар нэрд гарахыг хүсдэг савангийн хөөс шиг хөөрүү нөхдүүдээс болж Монголын ард түмэн Асгатын мөнгөний орд болон Тавантолгойн орд газруудаа харь улсад алдаж мэдэхээр болоод байна. Өнгөрсөн гур­ван жилийн хугацаанд Ас­гатыг ч, Тавантолгойг ч тө­рийн мэдэлд ав хэмээн баа­хан дүвчигнэснийг нь зарим нь ард түмэн гээд ойлгочихож. Тэгээд “ард түмний шаард­лагаар” гэсэн нэр барьж өнөөх орд газруудыг хураа­гаад авчихав. Одоо тэгтэл харь улсад өгөхөөр зэхэж байна гэсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдах боллоо. Олон жил Тавантолгойг эзэм­шиж, монголчуудын тө­лөөлөл болсон “Энержи ре­сурс” кон­серциумынхан Зас­гийн газ­раас томилогдсон ажлынх хэсгийнхэнтэй хэл амаа олол­цохгүй байгаа бо­лол­той. Хэр­вээ Тавантолгойг монголчуу­дад биш оросуудад өгчих юм бол ард түмэн тэр ордоос ширхэг чулуу ч олж долоохгүй алдах болно. Ас­гатын мөн­гөний орд ч мөн Тавантол­гойтой нэгэн адил хувь заяа­тай. Он солигдохын өмнөхөн Ерөнхий сайд ОХУ-д айлчлах гэж байгаад хойш­луулсан. Учир нь оросуудын сонирхож байгаа зарим зүй­лүүдийн талаар дотооддоо шийдэж чадаагүй бай­сантай холбоо­той байж мэд­нэ. Харин одоо Засгийн газ­рын тэргүүн ОХУ-д анхныхаа айлчлалаар Тавантолгойг царан дээр тавьж, Асгатыг ганзагалж очих хүсэл сонир­холтой ч биз. УИХ-д суу­далтай Ардчилсан намынхан уржигдар Асгатыг оросуудад шууд өгөх биш олон улсын нээлттэй тендэр зарлаж байж борлуулъя гэдэг дээр санал нэгдсэн байсан. Үнэхээр яагаад ингэж болохгүй гэж. Тавантолгойг ч гэсэн олон улсын нээлттэй тендэр зар­лаж борлуулж бо­лох байсан. Одоо ч оройтсон юм алга. Гэхдээ “Аяганы алаг өдөртөө, агтны алаг жилдээ“ гэгчээр өмчийг нь булаагаад авчих­сан “Энержи ресурс”-тэй эхлээд учраа олчихвол бо­лохгүй ч юм алга.

Энэ мэт улс орны ирээ­дүйтэй холбоотой чухал асууд­лууд дээр тайван хү­лээц­тэй хандахгүй юм бол өөрсдийгөө эх оронч хэмээн нэрлэсэн хөөргөн гайхлуу­даас болж төрийн өмч л ба­талгаажиж данхайгаад байх төлөвтэй. Үүний хохирогчид нь яах аргагүй ард түмэн. Төр баяжиж улам хөрөнгөжиж гэмээнэ ард түмэн өмчгүйдэж улам л хоосрох болно. Хожигч нь төр, хохирогч нь ард түмэн байж болохгүй биз дээ.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан