Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Төрсөн өдрийн аялгуу” нэртэй шинэ дуутай болж, дууныхаа клипийг “Hero” энтертайментаар хийлгэсэн байна.
Шинэ дууныхаа талаар гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Хүмүүс намайг “Ахин дурлахгүй” дууг дуулахад, Сараа дахиж дурлахгүй нь гэж хэвлэлээр нэг шуугисан. Яагаад би дахин дурлаж болохгүй гэж. Энэ чинь зүгээр л дуу шүү дээ. Харин “Төрсөн өдрийн аялгуу” гэх энэ дууны үгэнд миний амьдрал тэр чигтээ багтсан” гэлээ.
Мөн энэ дуугаа аав, дүү хоёрынхоо гэгээн дусгалд зориулжээ. Дууны үгийг “Элькондор” хамтлагийн дуучин Б.Хэрлэн бичиж, аяыг нь “New star” студийн продюсер Гантөр зохиожээ. Харин дууны нэрийг UBS телевизийн захирал Л.Балхжав өгсөн аж. Хэдийгээр клипний зураг авалтыг богино хугацаанд хийсэн ч их үнэ өртгөөр бүтсэн талаар дурсаж байлаа. Мөн дуучин маань тун удахгүй шинэ цомгоор фэнүүддээ бэлэг барих гэж байгаа бөгөөд тус цомгийнхоо нэрийг ч “Төрсөн өдрийн аялгуу” хэмээн нэрлэжээ.
М.Жаргал