Монгол Улсын мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, сургалт явуулж, гарын авлага боловсруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мал, амьтны эмнэлгийн шав тавилаа.
Энэ хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд мал, амьтны эмнэлэг байгуулагдаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан тус сургуулийн багш нарт БНСУ-ын мал эмнэлгийн нарийн мэргэжлийн профессор багш нар сургалт зохион байгуулна.
Төслийн санхүүжилтээр 25 хүний суудалтай автобус нийлүүлснээр бакалаврын оюутны сургалт үйлдвэрлэлийн дадлагыг амжилттай зохион байгуулах юм. Мөн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч нарын төгсөлтийн дараах үргэлжилсэн болон малын эмчид итгэмжлэл олгох сургалт зохион байгуулах нөхцөл бүрдэж байна.
БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй уг төсөл 2023 он хүртэл үргэлжлэх юм.