“Мандал Ассет Менежмент” ҮЦК-н гаргаж буй “Мандал Ирээдүйн Өсөлт”-н сангийн анхдагч арилжаа эхэлсэнтэй
холбогдуулж өнөөдөр буюу 6 сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн арилжааг нээх цан цохих ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Энэхүү хамтын хөрөнгө оруулалтын сан нь нэгж эрхээ олон нийтэд нээлттэй санал болгож байгаа бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөр эрсдэл багатай, өндөр өгөөжтэй зах зээлийн топ хувьцаа болон үнэт цаасанд хөрөнгө оруулах, ойрын хугацаанд олон нийтэд нээлттэй зарлагдах томоохон банкнуудын хувьцааг авахад чиглэж байна. Хөрөнгө оруулалтын санд нэгдсэнээр мэргэжлийн багаар мөнгөө удирдуулах, эрсдэлээ бууруулах, өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой байдаг. “Мандал Ирээдүйн Өсөлт” сангийн хувьд санхүүгийн зах зээлд 20 гаруй жил амжилттай ажилласан менежментийн баг удирдаж буй нь онцлог юм.
“Мандал Ирээдүйн Өсөлт” сан нийт 50 ТЭРБУМ төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нэгж эрхийн 1,000 төгрөгийн үнэлгээтэйгээр 47,500,000 ширхгийг олон нийтэд санал болгож байгаа нь одоогоор Монгол Улсад татан төвлөрүүлэх хамгийн том сан болж байна. Хөрөнгө оруулагчид сангийн эрхээ МХБ-ээр дамжуулан цаашид хоёрдогч зах зээлийн арилжаанд борлуулах болон нэмж худалдан авах зэргээр цаашид идэвхтэй арилжих боломжтой.
“Апекс Капитал ҮЦК” нь тус санг олон нийтэд хүргэхэд ко-андеррайтараар оролцож буй бөгөөд компанийн удирдлагуудын зүгээс “Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, санхүүгийн зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай менежментийн багт итгэл хүлээлгэж байгаа гэдгээ дурдлаа.
“Апекс Капитал ҮЦК”-ийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-н гишүүн А. Идэрбат
Та энэхүү “Мандал Ирээдүйн Өсөлт” хамтын хөрөнгө оруулалтын санд “Апекс Капитал ҮЦК”-р дамжуулан хөрөнгийн зах зээл дээрх хамгийн бага шимтгэлээр нэгдэх боломжтой.
Сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mandalsan.com/ вэбсайтаас болон 7510-7500 дугаарын утаснуудаас авах боломжтой.