Монголын инновацийн долоо хоног-2021 -ийн хүрээнд “ICCI 2021: Соёлын бүтээлч үйлдвэрлэл – 2021” эрдэм шинжилгээ - онол практикийн хурал энэ баасан гарагт 12:30 цагаас цахимаар явагдана. Энэхүү хурлыг БШУЯ, Соёлын яам, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлын ач холбогдол, цар хүрээний талаар Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Инновацийн долоо хоногийн хурлын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл бол уламжлал болсон хурал. Нийгэм, хүмүүнлэгийн салбарын инновацийн чиглэлээр Соёл урлагийн их сургууль болон соёл урлагийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын нэг жилийн ажил, судалгаа, төсөл, уран бүтээлийн ажлын үр дүнгээр судалгааны ажлаа хэлэлцүүлээд, цаанаасаа буцаагаад бүтээлч үйлдвэрлэл рүү болон сургалт руу оруулах, бүтээгдэхүүн болгох гарц шийдлүүдийг бизнесийн байгууллагуудтай хамтарч олж харах зорилготой хурал юм.
-Өмнөх хурлын цар хүрээ, үр дүнгийн талаар та ярихгүй юу?
-2019 оны хурлыг цэвэр судалгааны чиглэлээр зохион байгуулсан. Манай сургуулиас хийж хэрэгжүүлсэн Соёл урлагийн тайлбар толь гэж төсөл бий. Тэрний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг, соёл урлагийн салбарын онолын болоод практикийн ажлын уялдааг сайжруулах чиглэлээр ном товхимол, судалгааны бүтээл дээр хамтарч ажиллах чиглэл гарсан. Тэрний үр дүнд соёлын өвийн боть, соёлын биет болоод биет бус өвийн судалгааны ботиуд гарч байна.
Тухайлбал, хурган чихийг ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн сургалтад нэвтрүүлэх, туршиж үзэх судалгааны ажлын гараа, хэлэлцүүлэг өмнөх хурлуудад болж байсан.
Мөн хурган чих, ордны ятга гэсэн эртний хөгжмийн зэмсгийг сэргээж, тэдгээрийг үйлдвэрлэлд оруулах чиглэлээр өмнөх хурлуудаар хэлэлцэж байсан. Тухайлбал, хурган чихийг ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн сургалтад нэвтрүүлэх, туршиж үзэх судалгааны ажлын гараа, хэлэлцүүлэг өмнөх хурлуудад болж байсан.
Тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгдөг, үйлдвэрлэл болон сургалтад нэвтрүүлэх бололцоо олгож, шийдлүүдийг олж хардаг. Хамгийн том ажил нь эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл юм. Эмхтгэл гарснаар баримт хэрэглэгдэхүүнийг судалгаанд оруулах, тухайн үед хуралд биечлэн оролцож чадаагүй хүмүүс дараа нь эмхтгэлээс хамтарч ажиллах, судалгааны чиг баримжаа олж авах гэх мэт ач холбогдол нь хэтдээ гардаг.
-Энэ жилийн онцлох илтгэлүүдээс ярихгүй юу? Гаднын эрдэмтэд мөн оролцох юм байна.
-Соёл урлагийн их сургууль Европын урлагийн сургуулиудын холбооны гишүүн, Азийн урлагийн сургуулиудын холбоог санаачлагч. Тэр хүрээнд Буриадын Дорнод Сибирийн сургууль, Тайвань, Япон, Солонгосын сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэр хамтын ажиллагааны хүрээнд гаднын гурван эрхлэгчийг урилгаар оролцуулж байна.
Бүтээлч үйлдвэрлэл нь өөрөө үндэсний соёл, үндэсний үнэт зүйлд хэрхэн нөлөөлдөг вэ? Өв болгон бүтээлч үйлдвэрлэл болох уу, болохгүй юу?
“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” гэж СУИС-иас хийж, хэрэгжүүлээд үр дүнг нь 2020 онд гаргасан судалгаа бий. Эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн хүрээнд нүүдэлчдийн өв соёлд багтаж байгаа ухаан, өв болгоноор соёлын бүтээлч үйлдвэрлэл хийх нь эдийн засгийн ач холбогдолтой байж болох ч оюун санаа, соёлын дархлааны хувьд ямар байх вэ гэдгийг судалгааны ажлын хүрээнд асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, өв болгоныг бүтээлч үйлдвэрлэл болгоод эдийн засгийн утгаар нь хөгжүүлэх нь өөрөө үнэт зүйлээ үгүй болгох аюултай учраас сэргийлэх хэрэгтэй байна гэсэн дохио өгөх гэж байна.
Шоголыг монголчуудын ном урлах үе үеийн аргуудыг ашиглаад орчин үеийн дүрслэх урлагийн дарханы урлагийн ололт амжилттай хослуулан уялдуулан хийсэн.
“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрдэнийн судрыг залах тухай зарлиг гарч, эрдэнийн судрын шогол хийсэн. Шоголыг монголчуудын ном урлах үе үеийн аргуудыг ашиглаад орчин үеийн дүрслэх урлагийн дарханы урлагийн ололт амжилттай хослуулан уялдуулан хийсэн. Тэрийг бид энэ жилийн инновацийн үзэсгэлэнд оролцуулж байна. Түүнтэй холбоотой илтгэлийг СУИС-ийн захирал Э.Сонинтогос Соёлын инноваци форумд илтгэл тавьж танилцуулсан.
Хоёрдугаарт, бид 2016 оноос “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гэж этно, модерн бүжгийн жүжгийн төслийг эхлүүлсэн. Тэр төслийн гурван бүжгэн жүжгийн гурав дахийг нь энэ жил хийгээд дуусаж байна.
Соёлын инновац, нийгэм хүмүүнлэгийн салбарын инновац гэж хэлж буй энэ дотор хөгжмийн дан бүтээлүүд, мөн этно, модерн бүжгийн дэг найруулга нь өөрөө инновац юм шүү гэдгийг хэлэхээр зорьж байна. “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин”, “Босоо цагаан гурвалжин” гурамсан жүжгийн хөгжмөөр, нэг найруулгаар танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, инновацийн долоо хоногийн хүрээнд бие даасан цахим үзэсгэлэн болгон оролцуулж байна. Соёл урлагийн салбарын инновацийн онцлох зүйл нь энэ.
-Энэ хүрээнд хадны зургийг инновацийн бүтээл болгох нь илтгэлүүд тавигдах юм байна.
-Үндсэндээ хоёр том илтгэл тавина. Нэг нь бүжгийн дэг найруулгаар. Язгуур, бий биелгээ, тайзны бүжиг, мөн тайз декорац, 3D, 4D, 5D технологиудыг ашиглаад гэрэлтэй хавсарсан хэлбэрээр тайзны бүжгүүдийг дэглэж найруулж байгаа тухайгаа хадны зургийг инновацийн бүтээл болгох нь илтгэлийн хүрээнд ярьж байна. Өөрөөр хэлбэл бүжиг тайзны гэрэл гэрэлтүүлэгтэй хамтраад инновацийн бүтээгдэхүүн болж эдийн засгийн болоод нийгмийн үр ашгаа өгөх гэж байна гэж хэлэх гэж байна гэсэн үг.
Мөн профессор С.Соронзонболд багш “Хадны зургийг хөгжмийн хэлээр сэргээн амилуулж, инновацийн бүтээл болгосон нь” илтгэл тавих гэж байна. С.Соронзонболд багш энэ гурван бүжгийн жүжигт гурвууланд нь зориулж хөгжим бичсэн. Тэр хөгжмөө бүтээлдээ хэрэглэхийн зэрэгцээ сургалтдаа хэрэглэдэг. Энэ утгаараа үндэсний хөгжмийн сэтгэлгээ, европын мэргэжлийн хөгжмийн хөгжил, нөлөө, үүний хүрээнд үндэсний хөгжмийн сэтгэлгээнд тулгуурласан орчин үеийн хөгжмийн ололт амжилтад тулгуурласан, хөгжмийн найруулгын хөгжлийг ашигласан нийлэг Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хөгжим ингэж хөгжиж, инновац болж, бүтээлч үйлдвэрлэлийн зохих бүтээгдэхүүн болж сургалт, судалгаа, уран бүтээлд орж байна гэдгийг хэлэх зорилгоор хоёр үндсэн том бие даасан илтгэлийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар болон Хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор С.Соронзонболд нар тавих гэж байна.
-Соёл урлагийн менежмент, соёлын бодлогын талаар мөн энэ удаагийн хурлаар ярих юм байна.
-Хуучнаар БСШУЯ байх үед энэ хурлыг хамтарч зохион байгуулдаг байсан. Энэ жил БШУЯ-наас санаачлаад, Соёлын яамтай хамтарч зохион байгуулж байна. Энэ жил соёлын бодлогын талаар Соёлын яамнаас илтгэл тавьж танилцуулна. Бид төрийн болон төрийн бус уран бүтээлийн байгууллагуудаас оролцож байгаа учраас уран бүтээл, маркетинг менежменттэй холбоотой, бодлогыг яаж хөрсөн дээр буулгаж, үйлдвэрлэлд оруулах талаар ярина.
СУИС-ийн Соёлын менежментийн танхимд Бүтээлч үйлдвэрлэлийн судалгааны төв бий. Тэр төвдөө сургалтын орчиндоо соёл урлагийн менежменттэй холбоотой судалгаанууд хийдэг. Тэр төвийн гишүүд буюу багш нар энэ хуралд зонхилох илтгэлүүдийг хэлэлцүүлж, хоёр хичээлийн жилийн туршид хийсэн соёл урлагийн салбарын маркетинг менежментийн судалгааны үр дүнгүүдийг, энэ жил эрдмийн зэрэг хамгаалсан докторуудын бүтээлүүдийг хэлэлцүүлэх юм.
-Энэ жил Соёлын бүтээлч үйлдвэрлэл үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Цахимаар зохион байгуулахын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
-Энэ жил тал талын байгууллагуудыг нэгтгээд, инновацийн долоо хоногийн хүрээнд төрийн өмчийн их дээд сургуулиуд, Нийслэлийн инновацийн газар, ШУТИС-ийн дэргэдэх лабораториуд, хүрээлэнгүүдийн тодорхой төлөөллүүд оролцож байгаа гэдэг утгаараа бидний хийж, хэрэгжүүлж байгаа энэ ажил өргөн хүрээнд сурталчлагдах, танигдах боломж гэж харж байна. Учир нь бүх арга хэмжээг бид цахимаар зохион байгуулж байна.
Ингэснээр зөвхөн Монгол Улсын, тэр дундаа Улаанбаатар хотод байгаа хэдэн багш, судлаач нар оролцох гэхээс илүүтэй Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг судалдаг, сонирхдог, энэ чиглэлээр бүтээл хийдэг гадаадад амьдарч байгаа Монголч эрдэмтэн судлаачид шинэ мэдээлэл авах, хамтарч ажиллах түншээ олох, бүтээлийг борлуулах бололцоог нэмэгдүүлэх боломж нээгдэх бололцоотой.
Цахимд зохион байгуулж байгаагаараа энэ талын ач холбогдол өсөж байна. Оролцогчдын тоо зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй. Энэ утгаараа инновацийн бүтээл гаргасан ХААИС-ийн малын тэжээл, тарилга эсвэл АШУҮИС-ийн эм бэлдмэлүүд, эсвэл СУИС-ийн уран бүтээлүүд, ном хэвлэлүүдийг авч танилцах юм сан гэх хэрэгцээ ч өсөх байх гэж найдаж байна.
-Гадаад харилцааг сайжруулахад ямар ач холбогдолтой гэж та бодож байна вэ?
-Урилгаар оролцож байгаа хүмүүс манай СУИС-тай хамтын ажиллагаатай байгууллагууд бий. Дорнод Сибирийн соёлын сургууль болон манай сургууль менежмент маркетинг, бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр талдаа ээлжлэн хурал зохион байгуулж, үзэсгэлэн гаргадаг. Энэ хүрээнд шинэ болон хуучин үр дүнг хэлэлцүүлэх боломж гардаг юм.
Монголыг сонирхдог гадаадын судлаачид их болсон. Тэр утгаараа соёл, урлагийн салбар дахь олон улсын Монгол судлал идэвхжиж байгаа учраас бидний ажлыг анзаарч хардаг, энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллая гэж санал хүсэлт тавьдаг гадаадын эрдэмтдийн тоо өссөн. Цахимаар зохион байгуулж байгаа энэ хурал улам л их ач холбогдлоо өгөх байх.
Энэ хурлыг БШУЯ-наас тогтмол зохион байгуулаад хэвшиж байна. Үүний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн болон судалгааны байгууллагууд хамтарч ажиллах, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл рүү гаргах зэрэг олон ач холбогдолтой цахим хурал болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хурлын хөтөлбөр